Кристиан Диорын жороор өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог бэлдэцгээе
Коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалж бид аль болох гэрээсээ гарахгүй байж, өөрсдийн гараар хоол бэлтгэж идэх болсон билээ. Хэрэв та төрөл бүрийн хоол, янз бүрийн амттан хийж сурсан бол одоо алдарт дизайнер Кристиан Диорын жороор өглөөний цай, өдрийн хоол, оройн зоог бэлдэж сурцгаая. Кристиан Диор хоолонд нугасгүй байсан бөгөөд бүр 1972 онд "La Cuisine Cousu-Main" нэртэй хоолны ном хүртэл гаргаж байв. Саяхан Dior загварын ордон домогт дизайнерын хамгийн дуртай жоруудаас хуваалцсан юм.
Орц:
Жор:
Өндөгний шарыг цагаанаас нь салгана. Өндөгний шарыг давс, перецтэй 10 минутын турш холино. Өндөгний цагааныг урсахгүй хэлбэрт ортол нь хутгана. Хутгах зуураа чимх давс нэмнэ. Өндөгний цагааны дөрөвний нэгийг шартай хольсны дараа үлдсэн өндөгний шарыг нэмж, болгоомжтой хутгах хэрэгтэй. Омлетны порц бүрийг тусад нь бэлтгэнэ. Бэлэн болсон омлетыг амтлагч ногоогоор (зелень) чимэглэнэ.
Орц:
Жор:
Шөлийг бэлтгэхийн тулд хагас тахианы махыг давс, перец, хальсалж, үрээс нь салгасан алимтай хамт тогоонд хийн буцалгана. Тахианы махаа шөлнөөс гаргаж ирэн, яснаас нь салгаж, жижиглэн хэрчих хэрэгтэй. Сүмсийг бэлтгэхийн тулд цөцгийн тос, гурилыг хольж, дээрээс нь бага зэрэг шөл хийж зөөлөн гал дээр 20 минут буцалгана. Хэрэв хүсвэл давс нэмж болно. Сүмсийг тогоотой шөлөн дээрээ нэмж хийн 10 минутын дараа бэлэн болно. Агшаасан будаа болон тахианы махаа нэмж хийгээд дөнгөж буцалтал нь халаана.
Орц:
Жор:
Сонгиноо цөцгийн тосонд зөөлөртөл нь шарна. Бэлэн болсон сонгиныг цөцгийтэй бяслаг, амтлагч ногоо, хэрчсэн трюфель, сухарь, давс, перецтэй холино. Дараа нь тахианы махан дотроо эдгээр орцуудыг хийнэ. Хайруулын тавганд тос хайлуулж, халангуут нь тахианы махаа шарж, дээрээс нь коньякаа нэмж фламбе хийнэ. Тахианы махан дээрээс шөлөө хийж давс, перецээр амтлаад шарах шүүгээнд хийж жигнэнэ.
Орц:
Жор:
Төмсөө цэвэрлэж, таллаж хэрчин, давстай усанд чанана. Болсон төмсийг шүүж аван дээрээс нь өндөг болон 30 грамм цөцгийн тос хийж сайтар хутгана. Бэлэн болсон нухаш дээр давс, перец, жижиг хэрчсэн амтлагч ногоо ба үлдсэн цөцгийн тосоо хийж дахин холино. Дараа нь нухшаа тусгай уутанд (pastry bag) хийж, пергамент цаасан дээр дөрвөлжин хэлбэрт оруулан тавина. Эцэст нь шарах шүүгээнд хийж 15-20 минут 200 градус дээр алтлаг өнгөтэй болтол нь жигнэнэ.
Орц:
Жор:
Шоколадаа бага зэргийн устай холиод хайлуулна. Дараа нь хайлсан шоколадаа хөргөх хэрэгтэй. Яг үүнтэй адил масло хайлуулж хөргөнө. Хайлсан шоколадаа элсэн чихэр, хайлсан масло, өндөг, гурилтай холино. Энэ бүгдийг жигнэмэгний хэлбэрт оруулаад шарах шүүгээнд хийж, зөөлөн гал дээр 40-45 минут жигнэх хэрэгтэй. Бэлэн болсон амттаныг шарах шүүгээнээс гарган хөргөж, дараагийн өдөр нь цөцгийн кремтэй идэж болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт