Гар гараасаа хөтлөлцөөд: Анна Винтур сонгуульд Хиллари Клинтоныг дэмжиж байна

Эмэгтэйчүүдийн нөхөрлөл, пост №2

Хиллари Клинтон алхам алхамаар ирээдүйн сонгогчдын саналыг цуглуулж эхэллээ. АНУ-ын тэргүүн хатагтай асан селфи хийж, Ким Кардашьянтай нөхөрсөг мэтгэлцээн явуулж, Диана фон Фюрстенберг, Стивен Колба, Александр Фьюри, Прабал Гурунг нарын дэмжлэгийг амархан шиг авч амжив. Одоо тэр жагсаалтад Анна Винтур нэмэгдлээ. Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор 2008 ба 2012 онуудад Барак Обамаг дэмжсэн билээ. Энэ жилийн дөрөвдүгээр сард Клинтон сонгуульд өрсөлдөх хүслээ илэрхийлэнгүүт л Винтур түүний талд шууд зогсон, 2016 оны арваннэгдүгээр сард Хилларийн төлөө саналаа өгнө гэсэн юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хиллари Клинтоныг дэмжин хандив цуглуулах оройн зоогийг Тори Берч зохион байгуулжээ. Хэмптонс дахь дизайнерийн шилтгээнд хоёр зуу орчим хүндэт зочид, тэдний тоонд Анна Винтур, Марта Стюарт, Донна Каран, Barneys New York-ийн эзэн Ричард Перри нар хүрэлцэн очсон байв. Тэнд fashion-фандрайзерийн цуглуулсан мөнгөний хэмжээг ил гарган хэлээгүй байна.

Дашрамд дурдахад Хиллари Клинтон сонгуулийн кампанидаа нийт $2,5 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөтэй гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ. 

 

2015-09-07, 09:01