#UBBikeStyle: Их хотын дугуйтай залуусын сонголт

Салхи татуулан

Улаанбаатар хот өнгөө засч, дугуйчид гудамжинд өдөр ирэх тусам бүр олон харагдах боллоо. Тиймээс хотын гудамжаар үзэгдэж эхэлсэн bikestyle-ыг Бюро 24/7 өөрсдийн дурандаа буулгалаа

Энэ зун хүмүүс хөгшин, залуугүй л дугуйнд дурлацгаах төлөвтэй байна. Жижигхэн хэрнээ олон машинтай манай хотын төв дотор дугуй бол ажлаа амжуулангаа эрүүл мэндээ тордох сайхан арга.

Тэгэхдээ дугуйг заавал энгийн болоод спорт хувцастай унана гэсэн дүрэм байхгүй болохоор хүмүүс өөрийгөө илэрхийлсэн, чөлөөтэй, загварлаг хувцаслах болжээ. Цаашид энэ чиг хандлага намар хүртэл илүү их эрчээ авна гэдэгт итгэлтэй байна.

Мөн хотын төвийн оффисын барилгууд, сургууль, кафенууд эхнээсээ гаднаа дугуйн зогсоол гаргаж эхэлжээ. Харин дугуйчид явган зорчигчоо гэмтээхгүйн тулд анхааралтай хөдөлгөөнд оролцож, жолооч нар дугуйтай хүмүүсээ хүндэтгэх хэрэгтэй шүү. 

Б.Эрдэнэ - Peaberry кафе, бариста

Г.Дашням - "Никел Ганбаа" брэндийн үүсгэн байгуулагч

Э.Лхагва - Монгол HD телевизийн мэдээний албаны дарга

Ө.Содгэрэл - "Бюро 24/7 Монгол"-ын үүсгэн байгуулагч
А.Амундра - Монгол Масс Медиа ХХК-ны гүйцэтгэх захирал
Б.Амина - "Бюро 24/7 Монгол"-ын маркетингийн менежер
Г.Тогтуун - The Colors хамтлагийн ахлагч

Buro.Mongolia

2016-04-30, 13:00