Амаль Клуни Ливаны эмэгтэй оюутнуудад тусална

Тэтгэлгээр

Жорж Клунигийн эхнэр, амжилттай хуульч Амаль Ливан охидыг боловсрол эзэмшихэд зориулж тэтгэлэг олгохоор болжээ

Амаль Клуни Ливан охидод туслах аян зохиож  Америк, Арменичуудын хөрөнгө оруулалттай тэтгэлгийн хөтөлбөр эхлүүллээ. Энэ төсөл "100 Lives" гэх нэртэй бөгөөд жилд нэг эмэгтэй оюутанд Армений "UWC Dilijan College"-д суралцах тэтгэлэг өгөх аж. 

"Ливаны охидод энэ тэтгэлэг ирээдүйгээ өөрчлөх боломжийг олгоно. 100 Lives сан хүмүүст шинэ ертөнцийн үүд нээхэд тусалсанд талархаж байна" гэж Амаль хэлжээ. Төслийг Арменийн соёл, шинжлэх ухаан, урлаг, спортыг дэмжих зорилгоор Арменийн бизнесменүүд үүсгэн байгуулсан байна.

 

Buro.Mongolia

2015-12-28, 09:00

  • Зураг: