Орчин үеийн галерей мэт Celine брэндийн дэлгүүр
Celine брэндийн шинэ бүтээлч захирал Эди Слиманы брэндэд оруулж буй өөрчлөлтүүд үргэлжилсээр байна. 2018 оны нэгдүгээр сард Celine-ийн бүтээлч захирлын албан тушаалд томилогдсон тэрээр брэндийн логонд шинэчлэлт хийн, брэндийн Instagram хуудас дахь хуучны бүх зургийг устган минимал бус харин 1980-аад оны рок-н-ролл хэв маягтай, диско уур амьсгалтай Celine-ийг танилцуулаад байгаа билээ. Харин энэ удаад дизайнер Нью-Йорк хот дахь Celine брэндийн салбар дэлгүүрийн интерьер засалд шинэчлэлт хийлээ.
Нью-Йоркийн Мэдисон өргөн чөлөөнд байрлах Celine брэндийн дэлгүүр яг л орчин үеийн уран зургийн галерей мэт дотоод засалтай болсон ба цементэн хана ба шал, хагарсан байгалийн чулуу, толин хана зэрэг нь дутуу зассан мэт сэтгэгдэл төрүүлэх ч энэ нь 1950-аад онд үүссэн брутализм гэх архитектурын урсгал ажээ. Геометрийн дүрс, тэгш хэмт байдлыг чухалчилдаг брутализм нь тийм цэмцгэр биш ч минимализм, модернизмтой хэрхэн гайхалтай зохицдог болохыг Celine-ийн шинэ дотоод заслаас харах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт