Валентины баярын бэлгийн хөтөч: Хайртдаа хаанаас бэлэг сонгох вэ?

Жилийн хамгийн романтик уур амьсгалтай баяр болох Гэгээн Валентины өдөр ойртож, хосууд бие, биедээ сэтгэл шингэсэн бэлэг бэлдэж, хайр, халамжаа илэрхийлэх цаг ирээд байна. Тэгвэл бид дурлалт хосуудын баярыг тохиолдуулан Central Tower-с худалдан авах боломжтой, хүн бүхэнд гарцаагүй таалагдах, загварлаг бас гоёмсог эд зүйлсээр дүүрэн бэлэгний санаа боловсрууллаа.

Хүн бүрийн хайрын "хэл" өөр, өөр байдгаас гадна анхаарал халамж, хайраа илэрхийлэх аргууд ч мөн адил өөр байдаг. Жишээ нь төсөөллөө ашиглан өөрийн гараар ямар нэг онцгой зүйл урлаж, тогтсон уламжлалыг даган шоколад бэлэглэж, эсвэл зүгээр л болзоонд явж цагийг хамтдаа өнгөрөөх гээд хүн бүр өөрсдийнхөөрөө гэгээн Валентины өдрийг өнгөрөөж, сэтгэлээ илчилдэг. Харин карантин, тусгаарлалт, пандемикийн үеэр болзоонд явж, кино театрт кино үзэж, гадуур хамтдаа зугаалж нэгэнт чадахгүй тул үүний оронд хайртай хүндээ зориулан онцгой бэлэг бэлдэж сэтгэлээ илчлэх сонголт л бидэнд үлдлээ.

Сайхан мэдээ дуулгахад Central Tower-т байрлах дэлхийн алдартай брэнд, дэлгүүрүүд нь Валентины баярыг тохиолдуулан сонгогдсон загварууддаа хямдрал, урамшуулал болон бусад алдаж болохооргүй боломжуудыг санал болгож байгаа тул олон газраар явж цагаа үрэлгүйгээр төвлөрсөн нэг цэгээс загвар, гоо сайхан, гоёл чимэглэл, цэцэг, бэлэг дурсгал зэрэг Гэгээн хайрын өдрийг тань улам илүү онцгой болгох бүтээгдэхүүнээс бэлэгний сонголтоо хийж, хүссэн газартаа хүргүүлэн аваарай.


Хувцас, гутал, цүнх

Ноолууран даашинз, оверсайз хослол, хавар-зуны шинэ загварын эд зүйлс, сайн чанарын парка зэргээс татгалзах эмэгтэй хүн энэ дэлхий дээр үгүй биз ээ. Central Tower дахь Английн алдарт Burberry, Германы Hugo Boss брэндийн 2021 оны хавар-зуны цоо шинэ цуглуулгууд ирсэн байгаа тул удахгүй айлчлах урин дулаан улиралд хайртай нэгнийгээ харц булаам харагдахад нь яагаад тусалж болохгүй гэж? Мөн та ямар ч стильтэй бай, таны хэв маяг, стилийг бүрэн илтгэх Bally, Versace Collection зэрэг Европын тансаг зэрэглэлийн брэндүүдийн сүүлийн үеийн цуглуулгуудаас сонголтоо хийж шүүгээгээ шинэчлэх боломжтой. Мэдээж хэрэг халуухан дотуур хувцасгүй Валентины романтик үдшийг төсөөлөх аргагүй гэж боддог хүмүүст хандаж хэлэхэд Wolford брэндэд биеийн галбирыг тодотгох төрөл бүрийн дотуур хувцаснууд бий.

Түүнчлэн Cashmere Workshop/Clothing Workshop үндэсний брэндийн гоёмсог ноолууран загварууд, UGG брэндийн хөлд эвтэйхэн, дулаахан гутлууд ч бас бэлэгний сайхан санаа болно. Үүнээс гадна Италийн Carardli брэндийн тэмээн ноосон дотортой, гурван улиралд өмсөж болох парка болон Martelli брэндийн цэвэр арьсан аксесуаруудаас хайртай хүндээ бэлэг сонгон сэтгэлээ илчлээрэй. Харин GentleWoman захиалгын хослолын дэлгүүрээс хайртай бүсгүй, залуу түүнийхээ биеийн галбирт төгс суух хослолыг урлуулж аваарай. Таны сэтгэл зүтгэлийг анзааралгүй өнгөрөхгүй нь лавтай.


Гоёл чимэглэл

Өндөр калортой зүрхэн хэлбэртэй амттан бэлэглэхээс арай өөр сонголт хийхийг хүсэж байвал нарийн хийцтэй гоёл чимэглэл сонгож, хайраа илэрхийлж болно. Охид, бүсгүйчүүдийн дуртай Swarovski брэндийн төрөл бүрийн загвартай, гялалзсан гоёл чимэглэлүүд, эрчүүдийн загварлаг байдал, үнэ цэнийг улам бүр тодотгож өгдөг алдарт Montblanc, дэлхийн суут их мастеруудын хосгүй бүтээлүүдийг гоёл чимэглэл дээр амилуулдаг FREYWILLE гээд бүх насны, бүх хүйсийн төлөөлөгчдөд таалагдах эд зүйлс ч Central Tower-т бий. Гоёл чимэглэл, үнэт эдлэлд дургүй гэж хэлсэн хүнийг сонсож байсан уу?


Ном, бэлэг дурсгал, цэцэг

Валентины баярт сэтгэл догдлом, онцгой уур амьсгал нэмдэг зүйл нь мэдээж анхилам үнэртэй, гоёмсог цэцгийн баглаа. Тэгвэл хамгийн цэмцгэр, тансаг цэцгийн баглааг Edelweiss цэцгийн дэлгүүрийн мэргэшсэн флорист танд зөвлөн бэлдэж өгөх болно. Мөн үргэлж уншихыг хүсдэг байсан номоо бэлгэнд авч, хуудас бүрийг нь эргүүлэн, уран сэтгэмжийн ертөнцөд нэвтрэх тэр мэдрэмжийг төсөөлж байна уу? Central Tower дотор байрлах BookLO номын автомат машинаас хүссэн бүтээлээ авч, эсвэл сонгосон номоо хүргүүлэн авах боломжтой. Харин Golden Pen дэлгүүрт худалдаалагдаж буй өргөн сонголт бүхий бичиг хэргийн эд зүйлс нь өдөр тутмын амьдралдаа хэрэгцээтэй зүйлсийг бэлгэнд авахыг илүүд үздэг прагматик хүмүүст төгс бэлэг болно.


Гоо сайхан, арьс арчилгаа

Хайртай бүсгүйгээ сайхан харагдаж, гайхалтай мэдрэхэд нь туслах бэлэг сонгож, анхаарал халамж тавих нь "Би чамд хайртай" гэж хэлж байгаагийн бас нэг илэрхийлэл билээ. Харин ингэж хайраа илэрхийлэхэд тань чанартай гоо сайхны бүтээгдэхүүнүүд туслах болно. WellBee Experience Center-ийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, Bishrelt Beauty-гийн сүрчигнүүдээс дурлалт бүсгүйдээ бэлэг сонгон түүндээ анхаарал халамж тавьж, мэдрэмжээ илэрхийлээрэй.

Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан 2-р сарын 14-г дуустал Central Tower дахь брэнд, дэлгүүрүүд хямдралтай, урамшуулалтай худалдааг мөн танд санал болгож байна.

  • Burberry болон Hugo Boss дэлгүүрүүдийн сонгогдсон бараа 30%-50% хямдралтай
  • Carardli брэндийн зөвхөн парка загварууд 60-70% хямралтай
  • Martelli брэндийн цэвэр арьсан цүнх, бүснүүд 20% хямдралтай
  • Clothing Workshop брэнд шинэ загварын сонгогдсон загварууд 20% хямдралтай
  • Swarovski брэндийн сонгогдсон загварын гоёлууд 20%-50% хямдралтай
  • Freywille брэнд одоо хямдралтай байгаагаас бусад бүх төрлийн кулонууддаа коллекц харгалзахгүй 15% хямдралтай
  • WellBee Experience Center Гар болон биеийн анхилуун үнэртэй Avojuice тосоо аваад бэлгэнд нь илүү чамин гоё бүтээгдэхүүн аваарай:

Avojuice 600ml авбал энгийн лак бэлгэнд

Avojuice 960ml авбал удаан тогтоцтой лак бэлгэнд

Avojuice 960ml 2ш авбал хуйх сэргээгч тоник бэлгэнд

  • Bishrelt Beauty сонгогдсон брэндийн үнэртнүүд 10%-40% хямдралтай

Хүргэлтийн мэдээлэл

Burberry

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 70445555

Facebook хуудас: Glamour Fashion,

Hugo Boss

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 77448888

Facebook хуудас: Hugo Boss Mongolia

Sod's Boutique /Bally & Fabiana Filippi/

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 77071744

Facebook хуудас: Sod's Boutique Mongolia

Versace Collection

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 77092213

Facebook хуудас: Melange

GentleWoman

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 9090-9957

Facebook хуудас: GentleWoman

Wolford

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 77016888, 89114266, 89394040

Facebook хуудас: Wolford Mongolia

Carardli

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 99114554, 77104554, 7711455

Facebook хуудас: Carardli

Martelli

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 80747700, 80717700

Facebook хуудас: Martelli Glove in Mongolia

UGG

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас 77112611

Facebook хуудас: Ayanchin Outfitters/ Аянчин Аутфиттерс

Cashmere Workshop/Clothing Workshop

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 77776644, 88111421

Facebook хуудас: Cashmere Workshop, Clothing Workshop

Swarovski

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 99982495

Facebook хуудас: Swarovski Partner Stores Mongolia

Montblanc

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 11-320062

Facebook хуудас: Montblanc Mongolia

Freywille

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 77216888, 99982652, 99146977

Facebook хуудас: FREYWILLE Mongolia

WellBee Experince Center

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 80707273

www.eshop.wellbee.mn

Bishrelt Beauty

Холбогдох утас болон хүргэлтийн захиалга өгөх утас: 70128977

Facebook хуудас: Bishrelt Department Store

Buro.Mongolia

2021-02-09, 16:38