АНУ-ын Мэриленд мужид байршдаг Жон Хопкинсын Их Сургууль коронавирусын дэлхий даяарх тархалтыг бодит цагаар харуулдаг интерактив газрын зураг боловсруулжээ. Уг газрын зургийг ДЭМБ, АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх CDC төв, БНХАУ дахь CDC төв, БНХАУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Комисс болон Dingxiangyuan гэх Хятад улсын засгын газрын эх сурвалжуудаас мэдээлэл авдаг вебсайтын мэдээллэл дээр үндэслэн боловсруулсан бөгөөд дэлхийн хэмжээнд коронавирусын халдварын тохиолдол батлагдах бүрт шинэчлэгдэж, нөхцөл байдлыг бодит цагаар харуулах юм.
Сэтгэл түгшээсэн энэхүү газрын зургаас харахад үхлийн аюултай коронавирус нь эх үүсвэр Ухань хотоос БНХАУ даяар тархан цаашлаад Европ ба Америк тивд хүрээд байгаа юм.
Fox News-ийн мэдээллэж буйгаар шинэ төрлийн коронавирус нь Хятадын Ухань хот дахь амьтан, далайн бүтээгдэхүүний захаас гаралтай ба БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны гаргасан мэдэгдлийн дагуу хүнээс хүнд халдварлах боломжтой юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт