Биологи, математик, физик болон бусад шинжлэх ухаан
Дэлхийн шинжлэх ухааны хамгийн том Breakthrough Prize шагнал ялагчдаа тодруулж Марк Цукерберг болон Юрий Мильнер нар шагналыг гардуулжээ
Тус шагналыг Цукерберг, Мильнер, Сергей Брин, Жек Ма болон Анна Войжитски нар үүсгэн байгуулсан билээ. Тэд бүгд дижитал салбарт ажилладаг ч гэлээ шагналыг эм зүй, биологи, суурь физик, математик зэрэг салбарын хүмүүст гардууллаа. Ялагчдыг ДНХ судлал, генийн мутаци, нейтриногийн өөрчлөлт болон бусад сэдвээр хийсэн ажлуудаар нь шалгаруулжээ.
Биологи болон эм зүйн шинжлэх ухааны ялагчдаар Эдвард Бойден, Карл Дейссерот, Жон Харди, Хелен Хоббс болон Сванте Пеэбо нар тодорсон байна. Харин суурь физикийн салбарыг таван эрдэм шинжилгээний бүлэгт хуваасан бөгөөд нийт 1377 эрдэмтэн оролцсон байна. Математикийн салбарт гаргасан амжилтаараа Айэн Эйгол шагнал хүртжээ. Ялагчдын нэрсийн жагсаалтыг бүтнээр нь шагналын албан ёсны сайтаас харж болох юм.
Шагналын сан нийт 22 сая доллар байсан бөгөөд энэ жилийн арга хэмжээний нэг онцлог нь Breakthrough Junior Challenge буюу залуу үеийн шагнал байлаа. Тус шагналыг Охайо мужийн Норт-Роялтон дунд сургуулийн сурагч 18 настай Райан Честер хүртжээ. Райан харьцангуйн тусгай онолын тухай өгүүлсэн бичлэг хийсэн бөгөөд уг ажлаараа 250 мянган доллар хүртсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт