Giveaway Gift 2: Шангри-Ла зочид буудлын Executive Suite өрөөний эрх

Мөн Кафе Парк буфет ресторанд өглөөний цай уух, Шангри-Ла спорт клубт үйлчлүүлэх эрх дагалдана

Аз жаргалтай, сайхан ирээдүйнхээ төлөө бид өдрийнхөө ихэнх цагийг, энергийнхээ дийлэнх хувийг ажилдаа зарцуулдаг билээ. Шаргуу ажиллах тусам бид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх ч аливаа зүйл зохистой хэмжээнээсээ хэтрэхээр сөрөг үр дагавартай байх жамтай. Тухайлбал, ДЭМБ-аас гаргасан судалгаанд долоо хоногт 55 болон түүнээс дээш цагаар, ямар ч амралтгүй ажилладаг хүмүүс 35-40 цаг ажилладаг хүмүүстэй харьцуулбал цус харваж, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл нь 35%, 17%-иар тус тус их байдаг гэнэ. Харин ердөө ганцхан өдрийн турш өдөр тутамдаа хийдэг ажлуудаасаа завсарлага авахад л стресс тайлагдаж, тархины үйл ажиллагаа сайжирч, сэтгэлзүй эрүүлждэг байна. Иймд их ажлын дундуур тухтай газар биеэ амрааж, амттай хоол идэж, спортоор хичээллэн хөлсөө гадагшлуулах нь зүгээр нэг тансаглал биш, харин ирээдүйнхээ болон хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй том хөрөнгө оруулалт юм.

Тиймээс бид Шангри-Ла зочид буудалтай хамтран 827 ам.долларын (бүх татвар орсон) үнийн дүн бүхий Executive Suite ангиллын өрөөнд нь нэг өдрийн турш амарч, Кафе Парк буфет ресторанд өглөөний цайгаа ууж, Шангри-Ла спорт клубт үйлчлүүлэх эрхийг Giveaway-дээ орууллаа. Энэ бол өвлийн тэсгим хүйтэн, их хотын стресс бухимдалтай үед хамгийн эрсдэл багатай бөгөөд хол зам туулж ядрахгүйгээр орчноо солих жижиг аялал л гэсэн үг юм.

Улаанбаатар хотын зүрхэнд байрлах Шангри-Ла зочид буудлын хамгийн дээд зэрэглэлийн ангилалд багтах энэхүү suite нь Үндэсний соёл амралтын хүрээлэн, эсвэл Д.Сүхбаатарын талбай руу харсан хотын хамгийн шилдэг үзэгдэх орчинтой, цэлгэр зайтай бөгөөд тансаг зэрэглэлийн тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулсан, тав тухтай зочны, унтлагын болон ариун цэврийн өрөөнүүдтэй билээ. Мөн Executive Suite нь Wi-Fi, телевиз, олон улсад дуудлага хийх боломжтой утас, электрон сейф болон бусад тав тух хангах хувийн арчилгааны болоод оффисын тоног төхөөрөмж, бичгийн хэрэгсэлтэй юм.

Амралтын хамгийн чухал хэсгийн нэг болох өглөөний цайгаа та Шангри-Лагийн нэгдүгээр давхарт байрлах Кафе Парк буфет рестораны тухтай орчинд уух боломжтой.

Харин зочид буудлын спорт комплексын хувьд 7,000 м.кв талбай бүхий Улаанбаатар хотын хамгийн том, орчин үеийн велнесс цогцолбор хэмээн тодорхойлогддог байна. Тус комплекс нь фитнес талбайгаас гадна 25 метр урттай, таван эгнээ бүхий усан сан, иог, пилатиз, спиннинг, тулааны урлагийн групп хичээлийн ангиуд, тоглоомын талбай болон Juice Bar хэсэгтэй юм. Тиймээс та өөрийн сонирхолд таарсан дуртай спортын төрлөөсөө сонгож хичээллэнгээ эрүүл хоол, уух зүйлсээс сонгон үйлчлүүлээрэй.

Шинэ жилийн баярын онцгой багц

Эдгээрээс гадна Шангри-Ла зочид буудал нь шинэ жилийн баярыг тохиолдуулан бүх хэрэглэгчдэдээ зориулж өөрийгөө, эсвэл дотнын хүнээ баярлуулахад тохиромжтой «Festive Moments» өрөөний багцаа гаргасан байна. Тус багцад делюкс ангиллын өрөөнд нэг хонох, хоёр хүний өглөөний цай, Наадам ресторанд үйлчлүүлэх 100,000 төгрөгийн эрх, TWG брэндтэй хамтарсан баярын онцгой үдийн цайны сет, оргилуун дарс, Шангри-Ла спорт клубт үйлчлүүлэх эрх багтжээ.


“Festive Moments” багцын үнэ - ₮988,000 /Бүх татвар орсон/

Захиалга өгөх утас: 7702 9999

Шангри-Ла Зочид Буудал

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпын гудамж 1

Утас: 77029999

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Mongolia

2022-12-15, 12:52