Солонгос бүсгүйчүүдийн эрүүл, толигор арьсны нууц
Солонгосын Oracle эмнэлэг нь арьс, гоо заслын бүх төрлийн асуудалд тохирсон эмчилгээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийж, арьс арчилгааны шинэ стандартыг тогтоох зорилготой ба Монголд мастер франчайзын тусгай эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа тул заавал Солонгос явалгүйгээр эх орондоо баталгаатай үйлчилгээ авах боломжтой болоод байгаа билээ.
Тэгвэл бид өнөөдрийн BURO. Luxury Giveaway-дээ зориулан Oracle эмнэлгийн хамгийн эрэлттэй, 390,000₮ үнийн дүн бүхий үйлчилгээнд таван удаа орох эрхийг бэлэг болгож байна. Үүгээр ч зогсохгүй 50,000₮ үнэ бүхий арьс оношилгоо болон эмчийн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм. Толигор, эрүүл арьстай болохыг хүсэж байна уу? Тийм бол анхаарлаа нааш хандуулан үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, Giveaway-ийн нөхцөлүүдийг бүрэн хангахаа мартуузай.
Нэг удаагийн оролтод багтсан үйлчилгээнүүд
“Toning” лазер эмчилгээ
Энэхүү үйлчилгээ нь Солонгост хамгийн түгээмэл хийгддэг аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй эмчилгээ юм. 1064нм урттай гэрлийн долгионоор арьсны өнгөн болон гүн давхаргыг гэмтээхгүйгээр нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр үүсдэг арьсны гүний гэмтлийг нөхөн төлжүүлж, өнгийг нь сэргээж, сэвх болон нөсөө толбыг бүдгэрүүлэх чадвартай. Меланин гэх будагч бодис агуулдаг меланоцит эсийн үйл ажиллагаа хэвийн бус болсноор арьсан дээр нөсөө толбо үүсдэг. Харин “Toning” лазер эмчилгээ нь тэрхүү илүүдэл меланиныг задалж, меланин үүсгэгч эсийн ялгаруулалтыг бууруулан арьсны бүтцийг сэргээдэг юм. Үүгээр ч зогсохгүй нүхжилт агшааж, хялгасан үрчлээс арилгаж, арьсны өөрийн нөхөн төлжих үйл явцыг эрчимтэй дэмжсэнээр эрүүл, гялалзсан арьсыг бий болгодог. Эмчилгээний хугацаа 10-15 минут үргэлжилдэг тул завгүй амьдралын хэмнэлтэй хүмүүст тохиромжтой билээ.
“Vitamin C” бүтээгдэхүүнтэй эмчилгээ
Энэхүү эмчилгээнд хэрэглэдэг Vitamin C нь 90% ацерола жимсний агууламжтай цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Арьсыг эмзэглүүлэлгүй өнгийг нь сэргээж, нөхөн төлжилтийг дэмжин, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хол ойрын богино долгионы улмаас гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлж, сэвх болон нөсөө толбыг мэдэгдэхүйц бүдгэрүүлнэ. Үүнийг “Toning” лазер эмчилгээтэй хослуулан хийлгүүлснээр эмчилгээний үр дүн илүү нэмэгдэж, арьс маш хурдан өөгүй, эрүүл, булбарай болно.
“Cryo” арьс тайвшруулах эмчилгээ
Уг эмчилгээ нь цельсийн 0-5 хэмтэй хүйтэн төхөөрөмжийн тусламжтайгаар эсийн түвшинд арьсны эластин болон коллагены нөхөн төлжилтийг дэмжиж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. “Toning” лазер болон “Vitamin C” эмчилгээний дараа арьсыг маш сайн тайвшруулж, чийгшүүлдэг тул хамгийн сүүлд “Cryo” эмчилгээг хийлгэвэл тохиромжтой.
Oracle Clinic Mongolia
Хаяг: ХУД, Regis Place Tower, 3-р давхар
Утас: 77181199
Instagram: @oracle.clinic_mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт