Гвинет Пэлтроугийн нууц хурим хэрхэн болж өнгөрсөн бэ?

Ойр дотнын хүмүүсээс бүрдсэн нууц ёслол

Жүжигчин Гвинет Пэлтроу ба продюсер Брэд Фэлчак нар энэ оны есдүгээр сард нууц хуримын ёслол хийсэн бөгөөд уг ёслолын зургууд одоо л олон нийтэд ил болж байна. Шинэхэн гэрлэсэн хосууд хуримын зургуудаа Гвинетийн үүсгэн байгуулсан Goop вебсайт дээр байршуулжээ. Ёслол жүжигчин бүсгүйн Хэмптонс дахь гэрт зохион байгуулагдсан ба зөвхөн ойр дотнын хүмүүс уригдсан юм. Харин хуримын даашинзын хувьд Гвинет Valentino брэндийг сонгожээ.

Гвинет ба Брэд нар дөрвөн жилийн турш хамт байсан бөгөөд энэ оны эхээр сүй тавьснаа зарлаж байсан юм.

Ингээд хуримын гайхалтай агшнуудыг хамтдаа харцгаая.

Buro.Mongolia

2018-11-06, 12:00

  • Зураг: