Кайли энэ талаар Twitter хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн байна
Kylie Cosmetics брэндийн үүсгэн байгуулагч, реалити шоуны од Кайли Женнер ба рэппер Трэвис Скотт нар харилцаандаа түр завсарлага авахаар шийдэн, тусдаа амьдарч байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн сүүлийн хэдэн хоногийн турш бичсэн билээ. Харин энэ талаар Кайли Женнер албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрээр "Трэвис бид хоёр найрсаг харилцаатай байгаа. Одоогоор бид Стормид бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Бидний хувьд нөхөрлөл болон охин маань хамгийн чухал" хэмээн Twitter хуудастаа бичжээ.
Мөн зарим хэвлэл мэдээллийнхэн түүнийг харилцаандаа завсарлага авсныхаа дараахан хуучин найз залуу Tyga-тай шөнийн 02:00 цагт Лос-Анжелес хотын нэгэн дуу бичлэгийн студид уулзсан гэсэн цуурхал тараасан тул Кайли Женнер үүнд ч бас хариулт өгчээ. "Интернет бодит байдлыг 100 дахин хэтрүүлэгтэй болгодог. Би шөнийн 02:00 цагт Tyga-тай болзоогүй. Би түүний байсан студид хоёр найзыгаа л хүргэж өгсөн" хэмээн тайлбарлажээ.
Эргэн сануулахад Кайли Женнер, Трэвис Скотт нар 2017 оноос болзож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Сторми гэх хоёр настай өхөөрдөм охины эцэг, эх болсон юм. Одоогоор хосууд ямар шалтгааны улмаас завсарлага авахаар шийдсэнээ албан ёсоор зарлаагүй ч зарим эх сурвалжууд тэд амьдралаас огт өөр зүйлс хүсдэг байсан хэмээн мэдэгдэж байна. Тодруулбал Кайли Женнер гэр бүлийн амьдралдаа төвлөрөн дахин нэг хүүхэдтэй болохыг хүссэн бол Трэвис Скотт хөгжмийн карьертаа анхаарал хандуулахыг илүүд үзсэн хэмээн People сэтгүүл бичжээ.
The internet makes everything 100 times more dramatic than what it really is. There was no “2am date with Tyga”. You see me drop two of my friends off at a studio that he happened to be at.
— Kylie Jenner (@KylieJenner) October 3, 2019
Travis and i are on great terms and our main focus right now is Stormi ‼️ our friendship and our daughter is priority
— Kylie Jenner (@KylieJenner) October 3, 2019
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт