G.F. Smith нэртэй цаас үйлдвэрлэгч компани Made Thought дизайны агентлагтай хамтран онлайн санал асуулга явуулж, хүмүүсийн хамгийн дуртай өнгийг тодрууллаа. Санал асуулгын үр дүнд цэнхэр-ногоон өнгө хамгийн их санал авчээ.
Энэхүү цэнхэр-ногоон өнгийг "Marrs Green" хэмээн нэрлэсэн байна. Уг нэрийг онлайн санал асуулгын оролцогч, дизайнер Анни Маррс санал болгожээ. Аннид уг өнгө түүний төрж өссөн Шотланд улсыг санагдуулсан гэнэ.
Эргэн сануулахад өмнө нь лакан будаг үйлдвэрлэгч PPG компани 2018 оны интерьерийн салбарт ямар өнгө тренд болохыг тодорхойлж байсан билээ. Тус компанийн өнгөний мэргэжилтнүүдийн үзсэнээр асфальт ба нүүрсийг санагдуулам "Black flame" нэртэй индиго хар өнгө ирэх жил интерьер дизайны салбарт ноёрхох гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт