Хамгийн өндөр орлоготой моделиуд тодорлоо

2018 оны жагсаалт

Forbes сэтгүүл 2018 онд хамгийн их орлоготой ажилласан загвар өмсөгчдийг нэрлэсэн байна. Өдгөө 23 настай Кендалл Женнер 2017 оны зургаадугаар сараас 2018 оны зургаадугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд нийт 22,5 сая ам.долларыг олж, хоёр дах жилдээ дараалан энэхүү жагсаалтыг тэргүүллээ. Кендалл Женнер энэ жил Estee Lauder, Adidas, Calvin Klein болон бусад алдартай брэндүүдтэй гэрээ хийснээр энэ оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчөөр шалгарсан байна. Хэдийгээр түүний олсон мөнгийг дүү Кайли Женнерийн орлоготой харьцуулшгүй (тэрээр өнгөрсөн 12 сарын хугацаанд 166,5 сая ам.доллар олсон) боловч Кендалл салбартаа бусад моделиудаас эрс тасарчээ.

Рейтингийн хоёрдугаарт Карли Клосс 13 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол түүний араас Крисси Тейген ба Роузи Хантингтон-Уайтли нар тус, тус 11,5 сая ам.доллар олсноор гуравдугаар байранд нэгэн зэрэг жагслаа. Харин Forbes-ын жагсаалтыг 15 жилийн турш тэргүүлсэн Жизель Бундхен энэ жил (10 сая ам.доллар) дөнгөж тавдугаарт бичигдэж, энэ байраа мөн Кара Делевиньтэй "хуваажээ".

1. Кендалл Женнер ($22,5 сая)
2. Карли Клосс ($13 сая)
3. Крисси Тейген ($11,5 сая)
3. Роузи Хантингтон-Уайтли ($11,5)
5. Жизель Бундхен ($10 сая)
6. Кара Делевинь ($10 сая)
7. Жижи Хадид ($9,5 сая)
8. Белла Хадид ($8,5 сая)
8. Жоан Смоллс ($8,5 сая)
10. Даутцен Крус ($8 сая)

Buro.Mongolia

2018-12-14, 10:00

  • Зураг: