Коронавируст зориулагдсан шилдэг сэтгүүлийн нүүрүүд

Оны үг – COVID-19

"Бид бүгдийг нэгтгэж чадах зүйл байгаа болов уу? Магадгүй ямар нэгэн аймшигтай зүйл л үүнд хүргэж болзошгүй юм. Сайн сайхан зүйл биш, муу юм л хүмүүсийг нэгтгэдэг" хэмээн стэндап уран бүтээлч Марк Мэрон саяхан нэгэн үзүүлбэрийнхээ үеэр хэлсэн билээ.

2019 оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн COVID-19 вирусийн анхны тохиолдол Хятад улсад бүртгэгдсэнээс хойш өдгөө гурав гаруй сар өнгөрчээ. Анх Ухань хотод дэгдсэн энэ вирусийн халдвар төд удалгүй Хятад улс даяар тархаж, оргил үе нь хоёрдугаар сард өнгөрсөн. Үүний дараа Италид коронавирусийн тархалт эрчимжиж, гуравдугаар сарын дунд үе гэхэд тус улс халдвар авсан хүний тоогоороо Хятадыг давсан бол одоо АНУ-д халдвар авсан тохиолдлууд эрс нэмэгдэж, байдал хүндэрч байна. Ийнхүү ДЭМБ-аас албан ёсоор цар тахал хэмээн зарлагдсан COVID-19 вирусийн улмаас өнөөдөр нийт 3,38 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 43% нь карантинд ороод байгаа билээ.

Коронавирусийг даван туулсны дараа дэлхий хэрхэн өөрчлөгдсөн байхыг одоогоор хэлэхэд бэрх ч бүх зүйл өмнөх шигээ байхгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ нэг зүйл илт байгаа нь, COVID-19 хүн төрөлхтөн биднийг бусад бүх асуудлаа хойш тавин, нэгэн зорилгын төлөө хамтдаа тэмцэхэд хүргэж байна. Загвар болон гоо сайхны брэндүүд эмнэлгийн ажилтнуудад зориулж хамгаалалтын хувцас, гар ариутгагч үйлдвэрлэж, сайн дурынхан эмнэлгүүдэд туслалцаа үзүүлж, эрдэмтэд вакцин боловсруулж байна.

Өнөөдөр бидний амьдрал хэрхэн харагдаж буйг дэлхийн томоохон сэтгүүл, сонинууд ингэж дүрсэлжээ:

Vogue Portugal

The New Yorker

Vanity Fair

The Guardian Weekly

New York Magazine

Sports Illustrated

Elle France

Time

Esquire


GQ Portugal


Buro.Mongolia

2020-04-01, 08:00

  • Зураг: Buro.Ukraine