Леди Гагагийн анхны стилист IKEA-д зориулан цуглуулга гаргалаа
“Би зүгээр л миний амьдралд дутагдаж байгаа зүйлсийг бүтээсэн”
Америкийн Vogue сэтгүүлийн мэдээллэснээр Шведийн стилист Беа Окерлунд IKEA брэндтэй хамтарч ажиллахаар болсон байна. Тэрээр өмнө нь Леди Гагагийн хувийн стилистээр ажиллаж байсан туршлагатай юм. Беа Окерлундын бүтээсэн "Omedelbar" (Нэн даруй) нэртэй цуглуулгад хар, улаан, цагаан, алтлаг өнгийн эд зүйлс багтжээ. Тэр дунд металлик титэм, уруулын хэлбэртэй бөгөөд гунигтай нүдний хээтэй зөөлөн дэр, B үсэгний хэлбэртэй ширээний чийдэн, уруулын будагны хээтэй шилэн аяга, өлгүүр, арьсан буйдан зэрэг төрөл бүрийн сонирхолтой зүйлс орсон байна. Энэхүү цуглуулга нь гуравдугаар сарын 9-өөс эхлэн худалдаанд гарна.
Беа Окерлунд өөрийн бүтээсэн цуглуулгын талаар тайлбарлахдаа "Би зүгээр л өөрийн амьдралд дутагдаж байсан бүх зүйлсээ бүтээсэн. IKEA надад анх хамтарч ажиллах санал тавихад би маш их баярласан. Учир нь би стилист ба интерьер дизайнерын ажил хоорондоо адилхан гэж боддог. Буйдан бүтээх эсвэл даашинз зохиох нь хоорондоо тийм ч ялгаатай биш шүү дээ" гэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт