Марго Робби гэрлэсэн гэдгээ Instagram зургаараа баталлаа

Цуурхал батлагдлаа!

Холливүүдын жүжигчин Марго Робби өнгөрсөн амралтын өдрүүдээр өөрийн найз залуу Том Акерлитай гэрлэжээ

Марго Роббийг өөрийн найз залуу Том Акерлитай Австралид нууцаар гэрлэсэн талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэд хоногийн өмнөөс бичиж эхэлсэн. Гэхдээ жүжигчин бүсгүй өөрөө энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байсан юм. Тэгвэл өчигдөр Марго өөрийн Instagram хуудсаараа дамжуулж гэрлэсэн гэдгээ баталж, сүйн бөгжөө харуулсан зураг нийтэлжээ. Мөн News Corp Australia Марго Роббигийн хуримын даашинзтай зургийг авч чадсан байна.

Том Акерли нь Их Британи гаралтай кино найруулагч юм. Хосууд 2013 онд "Suite Francaise" киноны зураг авалтын үеэр танилцаж, үүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн байна.

That’s how you do an Aussie wedding! @MargotRobbie and Tom Ackerley have tied the knot https://t.co/wN63zAyDq0

— news.com.au (@newscomauHQ) December 20, 2016

Г.Тэмүүлэн

2016-12-21, 11:00

  • Зураг: