Марк Цукерберг: "Алдаа бол мэргэжлийн өсөлтөд хүргэх зам"

Ажлын байрны өндөр шаардлагын тухай ярьлаа

"Masters of Scale" подкастын (мэдээллийг аудио хэлбэрээр хүргэх арга) хамгийн сүүлийн дугаарт амжилттай, хурдацтай хөгжиж буй, тэрбум доллараар үнэлэгдэх стартап компаниудын тухай яригдлаа. Энэ удаагийн дугаарт Марк Цукерберг, Facebook компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Эрик Шмидт болон Шерил Сэндберг нар илтгэл танилцуулсан бол нэвтрүүлгийн хөтлөгчөөр LinkedIn-ий үүсгэн байгуулагч Рид Хоффман ажиллажээ.

Цукерберг, Хоффман нар ажилтнуудын төгс төгөлдөр лүү тэмүүлдэг асуудлыг хөндсөн юм. Тэдний үзэж буйгаар ажилтнууд үргэлж төгс байх гэж хичээх нь аюултай гэнэ. Тэр ч бүү хэл алдаа бол мэргэжлийн өсөлтөд хүргэх зам гэдгийг тэд онцолж, бизнес соёл нь алдаа гаргахыг дэмжих ёстой гэж хэллээ. Энэ нь мөн компанийн бүтээгдэхүүнд ч бас хамааралтай зүйл юм. Жишээ нь бүрэн гүйцэд боловсроогүй вебсайт эсвэл програм гаргах нь давуу талтай гэж тэд үзжээ. Энэ давуу тал нь гүйцэтгэлийн хурд юм. Бүтээгдэхүүнийг хурдан гаргах тусам та эргээд илүү их санал хүсэлт хүлээн авах бөгөөд энэ нь таны ажлыг илүү төгс болоход тусална. Энэхүү подкастын бүрэн эхийг эндээс сонсоорой.

Сонирхуулахад, саяхан Марк Цукерберг Харвардын их сургуулийн төгсөгчдийн өмнө илтгэл танилцуулсан билээ. Тэрээр "Бид бол шинэ мянганыхан. Хүн бүр өөрийн гэсэн зорилготой амьдардаг ертөнцийг бүтээх нь бидний үүрэг. Миний хамгийн дуртай түүхүүдийн нэг бол Жон Кеннедигийн NASA сансрын төвд хүрэлцэн ирж, гартаа шүүр барьсан цэвэрлэгчийг харсан явдал юм. Кеннеди цэвэрлэгчээс юу хийж байгааг нь асуутал тэрээр "Эрхэм ерөнхийлөгч өө, би хүнийг Сар луу илгээхэд тусалж байна" гэж хариулсан гэдэг. Зорилготой байна гэдэг өөрийгөө ямар нэгэн агуу зүйлийн нэгэн хэсэг гэж мэдрэхийг хэлнэ. Хүн бүр ингэж мэдэрдэг ертөнцийг бий болгох нь манай үеийнхний үндсэн даалгавар байх ёстой" гэж Цукерберг ярьжээ.

 

 

Buro.Mongolia

2017-06-07, 08:00

  • Зураг: