Хэрэв Гүржийн уран бүтээлч Татьяна Трикоз хэзээ нэгэн цагт гэмт хэргийн карьер хөөхөөр шийдвэл тэр маш их амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэр хүссэн мөнгөн тэмдэгтээ яг таг дууриалган хийж чаддаг бөгөөд бүх зураас, тэр ч бүү хэл голограм хамгаалалтыг нь хүртэл адилхан хийж чадна
"Swissquote" нэртэй Швейцарийн цахим банкны сурталчилгаат аяны хүрээнд Гүржийн уран бүтээлч Татьяна Трикоз дэлхийн хамгийн том мөнгөн дэвсгэртүүдийг дууриалган хийжээ. Тэгэхдээ уг мөнгөн дэвсгэртүүдийн нүүрэн дээр өнөө үеийн тэрбумтнуудыг дүрсэлсэн байна. Жишээ нь Марк Цукерберг Бенжамин Франклины оронд 100 долларын дэвсгэрт дээр дүрслэгдсэн бол Ричард Брэнсон II Элизабет хатны оронд английн 100 фунт стерлинг дээр заларчээ. Мөн Элон Маск Швейцарийн франк дээр Альберто Жакометтиг орлосон байна. Үүнээс гадна, тэрбумтнуудын хөрөг зургуудыг "Таны санхүүгийн шинэ эрин үе" гэсэн уриа дагалдаж байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт