Оскарын шагнал гардуулах ёслолын өмнөхөн хүчээ аваад байсан MSQRD апп одоо Facebook-ийн нэг хэсэг боллоо
Masquerade буюу MSQRD апп селфи хийх хамгийн эрэлттэй апп болоод байгаа. Хэрэглэгч энэхүү аппыг ашиглан өөрийн нүүрний төрхөө алдарт жүжигчид, кино баатруудын дүрд хувирган бичлэг хийх эсвэл зургаа авах боломжтой.
MSQRD апп 2015 онд iOS үйлдлийн систем дээр гарсан даруйдаа хамгийн их хэрэглэгчтэй аппуудын нэг болсон юм. Харин саяхан гуравдугаар сараас эхлэн Android үйлдлийн систем дээр мөн гараад байгаа. Facebook видео хийх технологио илүү өргөжүүлэхээр MSQRD апп хөгжүүлэгчдийг өөрсдийн багт нэгтгэлээ.
Iron Man-ы маск зүүсэн Марк Цукерберг Facebook хуудаснаа MSQRD-ийн хамт олонтой нэгдсэн тухайгаа мэдэгдсэн бичлэгээ нийтлэжээ. Одоогоор Цукерберг Беларусын хөгжүүлэгчдийн бүтээсэн MSQRD аппыг ямар үнээр худалдан авсан нь тодорхойгүй байгаа ч 35-150 сая долларын хооронд хэлбэлзсэн байх магадлалтай байгаа аж.
Хэрэглэгчид MSQRD аппыг ашиглан Оскарын шагнал гардуулах ёслол болохоос өмнө Леонардо ДиКаприогийн дүрд хувирсан бичлэгээ хийн "дэггүйтэж" байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт