Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрандаа яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж дэлхий нийтэд анхааруулга өглөө.
Үүний талаар Английн Лийдсийн их сургуулийн уур амьсгалын физикийн профессор, Их Британийн Уур амьсгалын өөрчлөлтийн хорооны дарга Пирс Форстер "Антонио Гуттериш хүмүүсийн анхаарлыг татахын тулд хурц үг, хэллэг ашигласан ч энэ нь зөв алхам байлаа гэж бодож байна. Учир нь засгийн газрууд одоо уур амьсгалын өөрчлөлтийг нухацтай хүлээн авах цаг болсон" хэмээв.
Хэт халуунд нэрвэгдэж байгаа улсуудаас дурдвал "гамшигт хамгийн их өртөмтгий бүс" болох Ази тивд цаг агаарын эрс тэс нөлөөлөл нэмэгдэж, дэлхийн дунджаас хурдан дулаарч байгаа гэнэ. Хятадын Шинжаанд 52.2 хэм, Италийн Ром хотод 41.8 хэм хүрч дээд цэгтээ хүртэл халжээ. АНУ-ын Аризона мужийн Финикс хотод 26 хоног дараалан 43.3 хэм хүрсэн байна. Мөн хэт халалтаас болж Грект ой хээрийн түймэр дэгдэж АНУ, Мексик, Итали зэрэг улсуудад олон хүмүүс халуунаас болж амь насаа алдахад хүрчээ.
Өнгөрөгч долоодугаар сард дэлхийн түүхэндээ хамгийн халуун гурван долоо хоног, хамгийн халуун гурван өдөр, далайн халалт хамгийн өндөр цэгтээ хүрсэн зэрэг тохиолдлууд бүртгэгдэв. Энэхүү уур амьсгалын өөрчлөлт, хэт өндөр эрс тэс температурын халалтаас болж гал түймрийн аюулууд ихээр нэмэгдэж байгаа ба Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) мэдээлснээр дараагийн таван жилийн ядаж нэг нь түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлал 98 хувьтай байгаа гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт