НҮБ-ын гишүүн орнуудын лидерүүд, урлаг соёлын зүтгэлтнүүд нэгдэж эх дэлхийн бүх хүмүүст нэгэн зорилго бийг сануулахаар хүчээ нэгтгэлээ
Эхлээд НҮБ-с дэвшүүлж буй зорилгуудыг танилцуулъя. Дэлхийн хүн бүхэн үүнийг сонсож, ухамсарлаасай хэмээн олон нэр хүндтэй хүмүүс нэгдэж дараах сэдвүүдийг хүмүүст түгээх гэж байна. Үүний нэгт ядуурал, өлсгөлөнгүй дэлхий, хоёрт эрүүл амьдрал, гуравт чанартай боловсрол, дөрөвт хүйсийн тэгш эрх, тавт ухаалаг хэрэглээ зэрэг асуудлууд орж байгаа юм.
Тэгвэл эдгээр сэдвүүдийг олон нийтэд хүргэн, ухуулахаар Билл ба Мелинда Гейтс, Мэрил Стрип, Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Кофи Аннан, Стивен Хокинг, Энни Леннокс, Роберт Редфорд, Серена Уильямс, Наталья Водянова, Боно зэрэг бидний танил хүмүүс нэгджээ. Энэ арга хэмжээнд оролцохыг хүссэн хүн бүхэн дэлхийн хэмжээний 17 зорилтын аль нэгийг сонгож, юун дээр ч хамаагүй түүнийг бичин зургаа авахуулан цахим сүлжээгээр найз нөхөддөө илгээж болно.
НҮБ-ын түүхэн дэх хамгийн том энэ арга хэмжээнд Google, Twitter, Wikipedia, Vodafone, Virgin, Vimpelcom компаниуд нэгдсэн бөгөөд 7 хоногийн дотор 7 тэрбум хүмүүс дэлхийн хамтын нийгэмлэгийн хамгийн чухал зорилтуудыг ярих ёстой. Кампанит ажлын хүрээнд тоглолтууд зохион байгуулагдахаас гадна Нью-Йоркод инстолляци хийж дэлхийн хамгийн том хичээл явагдана. Энэхүү нүсэр том арга хэмжээг "Мистер Бин", "Бодит дурлал", "Брижит Жонсын өдрийн тэмдэглэл" киног бүтээсэн найруулагч Ричард Кертис санаачилсан байна.
Найруулагч өөрөө энэ санаачлагынхаа талаар "Мянганы хөгжлийн зорилт дэлхийн ядуурлын цар хүрээг хоёр дахин бууруулсан. Одоо тэгвэл шинэ зорилтуудаар өмнөхийг гүйцээх боломж бидэнд байна. Хэрэв бид замын дунд зогсвол бүх зүйл утгагүй болно. Дэлхийн хэмжээний зорилтуудыг бүгдэд танилцуулснаар бид дэлхийд шинэ боломж гаргаж, шударга бус байдал, тэгш бусыг зогсоосон, ядуурлыг дийлэн гарсан хүн төрөлхтөний анхны үе нь болж чадна" хэмээн ярьжээ.
Хэрэв та Кертис шиг өөдрөг сэтгэлээр дүүрэн байвал энэхүү арга хэмжээнд нэгдээрэй!
2015-09-28, 11:01
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт