Playtime 2023 фестивалийн албан ёсны даатгалын түншээр Agula Insurance ажиллалаа

Фестивалийн хариуцлагын даатгалыг хийжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан Playtime 2023 олон улсын хөгжмийн фестиваль Гачуурт дахь Монгол Шилтгээнд долоодугаар сарын 6, 7-нд, хоёр өдрийн турш зохион байгуулагдсан билээ. Хэдийгээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас гурав дахь өдрийн хөтөлбөр цуцлагдсан ч хоёр өдрийн турш залуус амьд хөгжмөөр амьсгаллаа. Энэ жилийн фестивальд гадаад болон дотоодын олон уран бүтээлч оролцож, тэд нийт 14 тайзан дээр урсгал бүрээр амьдаар тоглож, хүрэлцэн ирсэн хүмүүсийг хөгжмийн ертөнцөөр аялуулсан юм. Дэлхийн хэмжээний Cigarettes After Sex хамтлаг үндсэн тайзан дээр инди рок, дрим поп дуунуудаараа үзэгчдийг уярааж, эсрэг талд Naaglihats тайзан дээр олон улсын DJ нар бут авч, ерөнхийдөө ямар ч хөгжим сонирхдог хүн дуртай уран бүтээлчээ үзэж, хүссэн жанрынхаа хөгжмийг сонсох боломжтой байсан нь Playtime энэ жил ямар сайн хөтөлбөртэй байсныг батлах биз ээ. Хөгжмийн хөтөлбөрөөс гадна хэдхэн алхаад л асар бүрд кофе, дарсны амталгаа, иог, хэлэлцүүлэг, бясалгал зэрэг олон ч сонирхолтой үйл ажиллагаа, арга хэмжээнүүд ар араасаа зохион байгуулагдаж, фестивальчдад уйдах зав огтхон ч олгосонгүй.

Playtime жилээс жилд улам бүр чанаржиж, олон улсын түвшинд хүрснийг хөгжмийн хөтөлбөр төдийгүй нарийн зохион байгуулалтаас нь илт мэдрэгдэж байлаа. Аливаа арга хэмжээ амжилттай болох үгүй нь зохион байгуулагчдаас мөн бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдах эсэхээс шууд шалтгаалдаг. Нөгөөтээгүүр урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн эрсдэлүүд ч үүсэхийг үгүйсгэж болохгүй. Ялангуяа Playtime шиг олон мянган хүнийг хамарсан, соёл урлагийн арга хэмжээн дээр бүхнийг нарийн төлөвлөж, аюулгүй байдлыг хангаж, гарч болох эрсдэлийг тооцоолж “B” төлөвлөгөө боловсруулах нь нэн чухал.

Тиймдээ ч энэ жил Playtime фестиваль албан ёсны даатгалын түншээрээ Agula Insurance компанийг сонгон ажилласан бөгөөд тэдний энэхүү түншлэл нь Монголын хөгжмийн фестиваль төдийгүй даатгалын салбарт шинэ жишиг тогтоолоо. Тодруулбал Agula Insurance компани Cigarettes After Sex тэргүүтэй гаднын хамтлаг дуучид, DJ нарыг гэнэтийн ослын даатгалд хамруулж, наадмын тоног төхөөрөмж болон фестивалийн хариуцлагын даатгалыг хийжээ. Ингэснээр тэд Монголд анх удаа хөгжмийн фестивалийг бүрэн даатгасан компани болж байгаа бөгөөд цаашид ч урлаг соёлын арга хэмжээн дээр ийм жишиг тогтоно гэдэгт итгэж байна.

Agula Insurance нь монголын даатгал, санхүүгийн салбарт тэргүүлэх эксперт болон олон улсын туршлага, мэдлэгийг хуримтлуулсан хамт олноос бүрдсэн, технологийн суурьтай анхны даатгалын компани юм. Тэд хиймэл оюун ухааныг даатгалын салбарт анх удаа нэвтрүүлж, ухаалаг алгоритмыг ашиглан, онлайнаар даатгал хийх зэргээр орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, дэвшилтэт үйлчилгээг шуурхай хүргэдгээрээ онцлогтой. Тодруулбал "Зурагу" гэх хиймэл оюун ухаанаар автомашины эвдрэл таних системийг сүүлийн хоёр жилийн турш хөгжүүлж, өнгөрсөн зургаадугаар сард зах зээлд танилцуулжээ. Энэхүү систем нэвтэрснээр автомашины эвдрэлийг ердөө 2-3 минутад тогтоож үнэлэн, нөхөн төлбөр нь цагийн дотор харилцагчийн дансанд орох юм. Мөн тээврийн хэрэгслээс гадна, хөрөнгийн, гадаад аяллын, албан байгууллагын зэрэг ажил, амьдралд тохиож болох төрөл бүрийн эрсдэлүүдэд тохирсон олон төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлж, харилцагчдаа үнэ цэнийг өгөхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Agula Insurance

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, New Horizons барилга, 802 тоот

Утас: 72101010

Facebook: Agula Insurance

Instagram: @agulainsurance

Г.Тэмүүлэн

2023-07-11, 13:34