Покемонууд сурталчилгаа болон сэтгүүлийн хуудсанд

Pokemon Go

Louis Vuitton-ы зурагт хуудсанд Слоупок, Prada-гийн сурталчилгаанд Клефейри Леа Сейдугийн хамт бас Marc Jacobs-ын загвар өмсөгчийн ард цухуйж буй Нидорина

Шинэ мянганыхан багадаа дуртай байсан хүүхэлдэйн баатруудаа загварын ертөнцөд авчирсаар байна. Үүний нотолгоо болгож бид танд дараах сурталчилгааны хуудсуудыг дэлгэлээ. Pokexfashion гэгддэг мангаснуудын зурагтай сурталчилгаа болон сэтгүүлийн зургууд өмнө нь интернэт орчинд зөндөө нийтлэгддэг байжээ. Тэрхүү блогийг үүсгэн байгуулагч канад залуу хоёр жилийн өмнөөс диглет ба глумуудыг загвар өмсөгчидтэй хамт зургийг нь авч эхэлжээ. Түүний бүтээлүүд одоо харин алдартай болж, покемонууд загварын ертөнцтэй хамт нэг дор байгаа нь олон нийтийн анхаарлыг үнэхээр их татах боллоо.
Мөн нэмж хэлэхэд, дэлхий нийт өнгөрсөн долоо хоногийн турш "Pokemon Go" онлайн тоглоомыг тоглож, хотын гудамжинд покемонуудыг хайж байгаа билээ. Энэхүү онлайн тоглоом нь AR буюу Augmented Reality хагас бодит орчин дээр суурилдаг бөгөөд дэлхий нийтийг энгийн ба сюрреалист байдлаараа байлдан дагуулж байгаа юм

Buro.Mongolia

2016-07-17, 10:00