Global Citizen сангийн хөтөлбөрөөр
Global Citizen хандивын сан Африкийн хамгийн ядуу орнуудын нэг болох Малави улсын дунд сургуулийн боловсролын тухай баримтат кино хийжээ. Энэхүү баримтат кинонд тус улсын багш болон сурагчидтай хийсэн ярилцлагаас гадна дуучин Рианнагийн Музу хотод айлчилсан тухай гардаг юм. Дуучин бүсгүй хүүхдүүдэд математикийн хичээл зааж, дараа нь тэдэнтэй гадаа тогложээ.
Уг баримтат кино нь Африкийн орнуудын дунд сургуулийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй харуулснаараа онцлог болсон юм. Тухайлбал Малави улсад нэг багшид 100 сурагч оногдож, харин хүүхдүүд гэрээсээ сургууль хүрэх гэж 26 км зам туулдаг аж. "Хүүхдүүд сургуулиа хаяхад хүрч байгаа нь үнэхээр гунигтай. Хэрэв тэдэнд сургуулиа төгсөхөд шаардлагатай мөнгө байсан бол тэд маш олон зүйлийг хийх байсан" гэж Рианна ярьсан юм.
Рианна 2012 онд, эмээгээ хорт хавдрын улмаас таалал төгссөний дараа The Clara Lionel Foundation нэртэй хандивын сан үүсгэн байгуулсан билээ. Энэхүү сан нь хорт хавдартай хүмүүст туслахын зэрэгцээ уг өвчинг судлахад хөрөнгө оруулалт хийдэг. Түүнчлэн тэрээр сайн үйлсийн аяны хүрээнд Diamond Ball гэх хандивын үдэшлэг зохион байгуулдаг уламжлалтай. Рианна энэ жил өөрийн хийсэн сайн үйлсийнхээ төлөө Харвардын их сургуулиас шагнал хүртсэн байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт