"Алдарт зураг өөр хэн нэгнийх тул бид Мона Лизад баяртай гэж хэлэх хэрэгтэй" гэсэн зоримог онол дэвшүүлсэн францын судлаач Паскал Контег ямар шалтгаанаар дэмжиж болох вэ? Энэ талаар урлагийн түүх судлаач Эндрю Грэм-Диксон ярьж байна
Конте Мона Лизагийн хөргийг судлахад арав гаруй жилийг зарцуулсан бөгөөд бидний харж дассан зураг өөр хүний хөрөг байж магадгүй байна. Судлаачийн бодлоор хөрөг зургийн бүгдэд танил болсон төрхний цаад давхаргад жинхэнэ Лиза Жерардины хөрөг зураг нуугдаж байгаа аж.
Судлаач уг дүгнэлтийг гаргахдаа зургийн давхарга судлах технологи ашиглажээ. "Энэхүү технологи нь уран зургийг яг л сонгино арилгаж байгаа мэт "цэвэрлэж", будагны цаад давхаргад юу байгааг харуулдаг.
Ингэснээр бид зургийн хронологийг шинэчлэх боломжтой юм" хэмээн Конте өөрийн дүгнэлтийн давуу талыг дурьджээ.
Мона Лизагийн зургийг ийм аргаар "цэвэрлэснээр" бидний харж дассан бүсгүй биш харин арай ондоо бүсгүй сууж байгааг харна. Хамгийн сонирхолтой нь тэрбээр нууцлаг инээмсэглэл тодруулаагүй байгааг судлаачид дэлгэжээ.
Паскал Контегийн дүгнэлт одоохондоо зөвхөн онол бөгөөд түүнийг үгүйсгэх судлаачид ч байгаа. Түүхийн үргэлжлэл хэрхэн өрнөхийг хамт харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт