Цахим ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүс тодорлоо

Ким Кардашьян, Дональд Трамп болон бусад

Time сэтгүүл цахим ертөнц дахь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргалаа. Уг жагсаалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп (Twitter-ийн Хемингуэй), дуучин Кэти Перри, Рианна, рэпер Chance the Rapper, Харри Поттерын номын зохиолч Жоан Роулинг, Пеппе мэлхийний зохиогч Мэтт Фьюри нар багтсан байна. Түүнчлэн рейтингэд орсон хамгийн залуу хүнээр долоон настай Бана аль-Абед тодорчээ. Тэрээр Сири дахь дайны үйл ажиллагааг өөрийн Twitter ба Periscope хуудсуудаар шууд дамжуулснаар олны танил болсон юм. Жагсаалтад мөн Өмнөд Солонгосын BTS хөвгүүдийн хамтлаг багтсан байна.

Time сэтгүүл тухайн хүний олон нийтийн сүлжээ болон олон улс дахь нөлөөлөл, мэдээлэл түгээх чадвар зэргийг нь харгалзан үзсэний үр дүнд энэхүү жагсаалтыг гаргадаг байна.

 

 

Buro.Mongolia

2017-06-28, 09:00

  • Зураг: