Цэргийн баяраар эрчүүддээ ямар бэлэг өгөх вэ?

Эрэгтэй хүнийг магтан дуулдаг, зөвхөн тэдэнд зориулсан тусгай өдөр байдаггүй тул бид Монгол цэргийн өдрийг албан бусаар “Эрчүүдийн баяр” болгон тэмдэглэсээр ирсэн. Эрэгтэйчүүдээ баярлуулдаг ховорхон өдрүүдийн нэг болох Цэргийн баяраар бидний ард цайз мэт бат зогсдог тэдэндээ ямар бэлэг өгөх, хэрхэн баярлуулах талаар төлөвлөгөө гаргахдаа бид хамаг уран сэтгэмжээ ашигладаг билээ.

Тэгвэл бид эрчүүдийн сэтгэлд нийцэх, олон дэлгүүр хэсэхгүйгээр зөвхөн нэг брэндээс авч болох, мөн хамгийн гол нь тэдэнд зориулж тусгайлан бүтээсэн эд зүйлсээс бүрдсэн бэлгийн санаануудыг нэгтгэлээ. Энэ бол уламжлалт болон контемпорари хэв маягийг хослуулсан гоёл чимэглэл, үнэт эдлэл, гэр ахуй, бэлэг дурсгалын зүйлс урладаг BAIGAL брэндийн бүтээлүүд юм. Гоёмсог хийцтэй, хэрэгцээтэй, чанартай эдгээр бэлгүүд дотнын хүнд тань таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Бат бөхийн бэлгэдэл болсон очир хэлбэртэй, 925 сорьцтой мөнгийг цагаан алтаар бүрж урласан циркон шигтгээтэй энгэрийн зүүг олон төрлөөр зүүж болно.

Бүх цаг үед эрчүүдэд өгөхөд тохиромжтой, сонгодог бэлэг бол бүс юм. Тугалын арьс болон үхрийн ширэн арьсыг цэвэр ган металлтай хослуулан урласан энэхүү бүс нь зөөлөн мэдрэмж төрүүлэхээс гадна олон жилийн эдэлгээ даах бат бөх чанартай. Мөн Очир бүсийг хоёр талаар нь бүсэлж болдгоороо онцлог.

Цэвэр арьсаар урласан тус түлхүүрийн оосрын голд орчлон ертөнцийн дөрвөн зүг найман зовхист хамгаалалт, тогтвортой байдал, мөнхөд холбогдсон уламжлалт бэлгэдэл болох "Очир" хос важра хээг урлажээ. Очир нь бат бөх байдлаас гадна хувиршгүйн бэлгэдлийг агуулдаг.

ӨЛЗИЙ ТҮЛХҮҮРИЙН ТАВИУР

Өлзий хээний уялга буюу эхлэл төгсгөлгүй үргэлжилсэн зураас нь урт удаан наслах, хэзээд төгсөшгүй сайны дээд өлзий учралыг ерөөн бэлгэддэг. Бэлгэдэл зүй өндөртэй хээнээс санаа аван цэвэр арьсаар урласан уг түлхүүрийн савыг олон зориулалтаар хэрэглэх боломжтой. Бор, саарал гэсэн хоёр өнгийн сонголттой.

Энэхүү анхилуун үнэрт лаа, өрөөний үнэртүүлэгчийн иж бүрдлийг эрчүүдэд тусгайлан зориулж бүтээснээрээ онцлог. Шар буурцгийн тосыг ашиглан гар аргаар хийсэн шүүслэг бергамот жимсний үнэртэй лаа нь 50 цаг хүртэл асна. Харин үнэртүүлэгчийг шинэхэн бергамот жимсний үнэртэй эфирийн тосноос 1-2 дуслыг галт уулын чулуулаг дээр дусаан хэрэглэнэ. Орчны талбайгаас хамаарч 1-2 дусал нь 14-20 хоног хүртэл үнэртэнэ.

BAIGAL 
Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар, Зайсан Скуэр 1 давхар, УИД 1 давхар, БГД, 10 хороолол, Имарт 3 давхар, БАЙГАЛ  дэлгүүр
Утас: 77331188, 77119688
Вэбсайт: www.baigalhouse.com

Г.Тэмүүлэн

2025-03-13, 14:23