Сайн мэдээ
БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссоос өнгөрөгч Баасан гарагт албан ёсны мэдэгдэл хийж, Ухань хотын хамгийн сүүлийн хүнд зэрэглэлийн COVID-19 халдвартай өвчтөн эмнэлгээс гарсныг онцоллоо. Ингэснээр Хубэй мужийн хэмжээнд хүнд өвчтөнүүдийн тоо тэг болж байгаа юм. Энэ талаар Xinhua мэдээллэж байна.
Түүнчлэн БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын тэргүүн Ми Фэний хэлснээр Хубэй мужид коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдэлгүй 20 гаруй хонож байгаа аж. Одоогоор мужид COVID-19 халдвартай нийт 47 өвчтөн үлджээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн дагуу БНХАУ-д коронавирусын халдвар анх бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд нийт 82,816 хүн халдвар авсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт