Victoria’s Secret-ийн хоол тэжээлийн мэргэжилтэн нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг цэснээсээ хасахыг зөвлөлөө

Үр дүн нь таныг гайхшруулна

Алдартнуудын хоолны дэглэмийг хариуцдаг хоол тэжээлийн мэргэжилтэн Молли Режер нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын цэснээсээ бүр мөсөн хасахыг зөвлөж байна. Түүний хэлснээр эрүүл мэнддээ анхаарч, биеийн галбираа үргэлж сайхан хэвээр нь хадгалж үлдэхийн тулд элсэн чихэр орлуулагчийг ор тас мартсан нь дээр гэнэ. Учир нь байгалийн бус гаралтай, элсэн чихэр орлуулагч нь хүмүүсийн чихэрлэг зүйл идэх хүслийг нь улам бүр өдөөж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг байна.

Тейлор Хилл, Карли Клосс, Роми Стрейд зэрэг Victoria's Secret-ийн супермоделиудтай хамтран ажилладаг Молли Режер "Танд чихэрлэг амт амтагдаж байгаа ч бие организм тань ямар ч илчлэг авахгүй байгаа гэдгээ "ухаармагц" дахин идэх хүсэл төрнө. Тиймээс та элсэн чихэр орлуулагчтай хүнсний бүтээгдэхүүн идсэнээр илүү бага илчлэг авч байгаа гэж бодож байвал маш том эндүүрэл болно шүү. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүн идсэний дараа та бүхэл өдрийн турш хоолны дуршилтайгаа тэмцэх хэрэг гарна" гэж хоол тэжээлийн мэргэжилтэн хэлжээ. Тэгэхээр та элсэн чихэр агуулаагүй гэсэн бичигтэй жигнэмэг худалдан авах гэж байгаа бол эртхэн бодлоо өөрчлөөрэй.

Buro.Mongolia

2018-03-28, 14:00

  • Зураг: