Парисын эрүүл хоолны ресторантай хамтран
Off-White брэндийн бүтээлч захирал Виржил Абло Парисын Wild & The Moon нэртэй эрүүл хоолны ресторантай хамтран хоёр төрлийн эрч хүчний ундаа худалдаанд гаргаж байна.
"Blue Magic" ба "Better Than Botox" нэртэй хоёр төрлийн ундаа нь эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хүмүүст тусгайлан зориулсан бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь бусад эрч хүчний ундаатай харьцуулахад дотроо элсэн чихэр ба химийн орц, найрлага агуулаагүй гэдгээрээ онцлогтой.
Хөх өнгөтэй "Blue Magic" ундаа нь ганга өвсний цэцгийн ханд, далайн замаг агуулсан бөгөөд уураг, төмөр, бета каротинаар (цэнхэр өнгөтэй болгодог) баялаг юм. Харин "Better Than Botox" ундаа нь алим, анар, өргөст хэмх, хүрэн манжин, зуун наст ба гааны навчтай шинэхэн шүүс юм. Мөн үүнээс гадна энэхүү ундаа нь дотроо арьсны гоо үзэсгэлэнг дэмжих орц, найрлагуудыг агуулсан байгаа.
Виржил Аблогийн боловсруулсан тус хоёр төрлийн ундааг 2018 оны 3-р сарын 31-ээс өмнө Le Bon Marché худалдааны төвөөс худалдан авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт