Шангри-Лад өнгөрүүлсэн нэг өдөр: Deluxe өрөө, Хутон ресторан, Veuve Clicquot ба спорт төв
“Holiday” багц
24 цагийн дотор яг л ойрхон аялаад ирсэн мэт өөрийгөө эрч хүчээр цэнэглэж, стрессээ тайлж, сэргэх боломж Шангри-Ла Улаанбаатар төвд бий. Бүх шилдэг үйлчилгээг өөртөө багтаасан “Holiday” багцыг танилцуулж байна
Монголд байгаа цорын ганц таван одтой Шангри-Ла төв нь хөл хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотод тэр бүр олддоггүй орон зайн мэдрэмжийг, тэр дундаа амгалан орчинд тайвшрах боломжийг санал болгодог тулдаа иргэдийн амралтын өдрүүдээрээ нэн түрүүнд зорьдог, хамгаас очих дуртай газар нь болжээ. Шилдэг бүх брэндийг нэг дор нэгтгэсэн цэлгэр моллд амттан идэх зуураа шоппинг хийх, бүрэн тоноглогдсон спорт клубд дуртай хөгжмөө сонсонгоо эрүүл мэнддээ анхаарах, орон орны зоогтой тансаг ресторанд хайртай хүмүүсийн хамт үдшийг өнгөрүүлэх гээд хотын завгүй амьдралаас ангид, тэс өөр ертөнцөд нэвтрэх боломж энд бий. Яг л хотоос гаран аялаад ирсэн мэт эрч хүчээр цэнэглэгдэж, сэргэх боломж ч гэж хэлж болох юм. Тэгвэл Шангри-Лагийн зүгээс үйлчлүүлэгчиддээ зориулан дээр дурдсан бүхнийг нэгтгэсэн маш боломжийн үнэтэй "Holiday" багц гаргасныг дуулгахад таатай байна.
"Holiday" багцад хамрагдсанаар Шангри-Ла зочид буудлын deluxe өрөөнд байрлаж өглөөний цайгаа Кафе Паркд буфет маягаар зооглож, өдрийн туршид спорт цогцолборт усан бассейнд сэлэхээс эхлээд йогоор хичээллэх, спиннинг хийх зэрэг олон хөтөлбөрт хамрагдаж, Шангри-Ла Моллд шоппинг хийж, үдшийн зоогоо Хутонд барьж, эцэст нь цэлгэр том шилэн цонхоор хотын барааг ширтэх зуураа Veuve Clicquot оргилуун дарс шимэн өдрөө өндөрлөж болох юм.
"Holiday" багцаар Шангри-Ла төвд өнгөрүүлэх нэг өдөр
14:00 Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Deluxe өрөөнд бүртгүүлэн орох
Айл гэрт байдаг бүхий л тав тухыг өөртөө агуулах Deluxe өрөө нь бусад олон улсын Шангри-Ла сүлжээнүүдийн адил Ази уламжлалыг шингээсэн, тансаг зэрэглэлийн, контемпорари интерьер дизайнтай гэдгээрээ алдартай билээ. Байгалийн модон хийц бүхий улаан хүрэн хамба хилэн оруулгатай тансаг тавилгууд, тав тухтай буйдангууд, хамгийн зөөлөн даавуун материал бүхий цасан цагаан ор дэрний хэрэглэлүүдийг төсөөлөхөд л хангалттай. Мөн ванны өрөөний халаалттай шал гээд тав тухаа хором ч алдахгүй байхаар зохион бүтээгдсэн тус өрөөний цэлгэр том шилэн цонхоор Их Эзэн Чингис Хааны талбайгаас эхлээд Үндэсний соёл амралтын хүрээлэн, Богд Уул зэрэг их хотын бараа бүхэлдээ харагдах болно.
Шангри-Ла зочид буудлын зүгээс зочдоо угтан авах үүднээс Францын алдарт Veuve Clicquot брэндийн оргилуун дарсыг жимсний цуглуулгын хамт өрөөнд тань бэлдсэн байх болно. Энэхүү дарс нь Жеймс Бондын зохиолоос эхлээд "Downton Abbey", "Real Housewives" зэрэг франчайзуудад дурдагдаж, дэлхийн хэмжээний алдартнуудын сонголт болсноор өнөөдөр зах зээл дээрх хамгийн тансаг төдийгүй, хамгийн өргөн хүрээнд танигдсан дарснуудын нэг болсон билээ.
Өдрийн туршид Шангри-Ла Молл болон Спорт цогцолбороор үйлчлүүлэх
Нийт 27000 м2 талбайг хамарсан Шангри-Ла худалдааны төвд гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд хувцас, цахилгаан бараа гээд бүх төрлийн шилдэг брэндүүд нэг дор цугласнаас гадна спа салон, IMAX кино театр, олон үндэсний ресторанууд гээд хийж, үзэх зүйл маш их.
Харин шоппинг хийсний дараа эрүүл мэнддээ анхаарахыг хүссэн нэгэн нийт гурван давхар үргэлжлэх цэлгэр том орон зайтай Шангри-Ла спорт цогцолборын бялдаржуулах төв, спиннинг студи, йогийн өрөө, усан бассейн, уурын саун, жакузи зэрэгт хамрагдан өөрийгөө эрч хүчээр цэнэглэж, алжаалаа тайлах боломжтой. Мөн энд хүүхдүүдэд тусгайлан зориулж үдэшлэгийн өрөөнүүд, тоглоомон байшин, хүүхдийн усан сан, адал явдлын бүс, тоглоомын талбай зэргийг суурилуулсан тул гэр бүлийнхээ хамт чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх төгс газар болох юм.
18:00 Үдшийн зоогоо Хутон ресторанд барих
Их хотын хамгийн амттай хятад хоолыг сураглахад олон хүн Хутон рестораныг дуу нэгтэйгээр онцолно. Hot Pot буюу Халуун тогоо, Сычуань мужийн халуун чинжүүтэй хоолнууд, мөн мэдээж хэрэг алдарт Бээжин нугас зэрэг олон мянган жилийн түүхтэй Хятад хоолны соёлыг эх орных нь уламжлалт жор, арга барилын дагуу хүргэдэг Хутон рестораныг ази хоолонд дуртай хэн бүхэн заавал зорьж үзэх хэрэгтэй. "Holiday" багцад хамрагдсанаар Хутон ресторанд үйлчлүүлэх 100,000₮ эрхтэй болох юм.
06:00 - 10:30 Өглөөний цайгаа Кафе Паркд буфет маягаар зооглох
Европ болон Ази үндэстний төрөл бүрийн хоолыг олон улсын жишигт нийцүүлэн буфет хэлбэрээр хүргэдэг Кафе Парк рестораныг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Нэг дор хүссэн бүхнээ амтлах боломжтой байдаг энэ ресторан нь амт болоод тав тухын өндөр шалгуурт нийцдэг тул олны дунд эрэлттэй байдаг. "Holiday" багцад хамрагдсанаар Кафе Парк ресторанд хоёр хүний буфет өглөөний цай зооглох боломжтой бөгөөд омлет, шинэхэн салат, хүйтэн зууш, бяслагны цуглуулгаас эхлээд ролл, сүши, карри, лакса зэрэг Ази зоогууд, паста, загас болон бусад Европ хоолнууд, төрөл бүрийн шарсан мах, шинэхэн талх, нарийн боовнуудаас сонголтоо хийж болно. Жинхэнэ хоолны диваажин л гэсэн үг.
12:00 Шангри-Ла Улаанбаатар зочид буудлаас гарах
Нэг өдөр ч болов амгалан тайван, тансаг орчинд алжаалаа тайлж, эрч хүчээ сэлбэсэн та завгүй Улаанбаатар хотыг байлдан дагуулахад бэлэн байна.
"Holiday" багц нь зөвхөн Монгол Улсад оршин суугаа иргэдэд зориулагдсан бөгөөд иргэний үнэмлэхээ үзүүлснээр урамшуулалд хамрагдах боломжтой. Багцын бүх татвар орсон дүн нь 599,000₮. Урамшуулал 2020 оны хоёрдугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ.
Шангри-Ла Зочид Буудал
Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19
Утас: 77029999
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт