Visual Diary for Buro: Скейтбоард сонирхогч, пүүз цуглуулагч @unubaysakh
Бюрогийн шинэ найз
Уншигчиддаа шинэ соргог бүхнийг цаг тухай бүрд нь хүргэхийг зорьдог бид
Орчин үеийн залуус сонсох дуртай уран бүтээлчээ зүгээр л нэг стримингээр сонсохын оронд тэдний уран бүтээлийг “үнэт зүйл” хэмээн үнэлж, пянз хэлбэрээр хадгалдаг болсон билээ. Өнөбаясах ч бас тэдгээр залуусын нэг бөгөөд түүний пянзны цуглуулгад Tyler, the Creator, Фрэнк Оушен, Трэвис Скотт зэрэг рэп уран бүтээлчдийн пянзнууд багтдаг.
Тэрээр хэдхэн жилийн өмнөөс пүүз цуглуулж эхэлсэн ба түүний энэ сонирхолд Шон Уотерспуны Nike Air Max 1/97 загвар хамгийн ихээр нөлөөлжээ. Түүний цуглуулгад 25 орчим пүүз байдаг ба цуглуулга дахь Nike Air Max 1/97, Nike x Sacai LDWaffle, Sacai x nike blazer загварууддаа хамгийн дуртай болохоо онцолсон юм.
Скейтбоардоор гулгах нь түүний амьдралд онцгой байр суурь эзэлдэг зүйлсийн нэг юм. Тэрээр Монголд байхдаа скейтбоард сонирхдог байсан ч Өмнөд Солонгост ирснээс хойш илүү анхаарал хандуулж, хичээллэдэг болжээ.
Түүнчлэн Өнөбаясахын цуглуулдаг арт тоглоомуудын тухай дурдахгүй байхын аргагүй. Тэрээр бага байхаасаа л Lego болон жижиг фигурууд цуглуулдаг байжээ.Энэ сонирхолд нь түүний гэр бүлийнхэн ихэд нөлөөлсөн ба тэрээр арт тоглоом нь ердөө нэг цуглуулгад байх ёстой зүйл гэхээсээ илүү тухайн хувь хүнийг илэрхийлэх гэрийн декор хэмээн хүлээж авдаг байна. Түүний цуглуулгад 50 гаруй BE@RBRICK байдаг ба ирээдүйд KAWS-ын цуглуулгатай болохыг мөрөөддөг болохоо бидэнтэй хуваалцсан юм.
Эцэст нь дурдахад түүнтэй ярилцахад түүний сонирхлууд нь ердөө нэг өнгөцхөн утгатай зүйлс биш, харин эсрэгээрээ чин сэтгэлээсээ дурласан зүйлс болох нь мэдэгдэж байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт