Анхны харц: “Токио 2020” Зуны олимпын наадамд зориулсан галт бамбар

Сакура цэцгээс сэдэвлэсэн галт бамбар

"Токио 2020" Зуны олимпын наадамд зориулсан галт бамбарын анхны зураг цацагдлаа. Сакура цэцгээс сэдэвлэсэн ягаан алтлаг өнгийн галт бамбарын дизайныг Японы уран бүтээлч Токужин Ёшиока гаргасан байна. Галт бамбарыг цунамигийн улмаас бий болсон хөнгөн цагааны хог хаягдлаар бүтээсэн ба үүгээрээ дэлхийн энх тайван байдлыг илэрхийлэхийг зорьжээ.

Олимпын наадмын салшгүй нэг хэсэг болсон галт бамбар нь наадам эхлэхээс өмнөх хэдэн сарын турш дэлхийг тойрон алдартай тамирчдын гараар дамжин явсаар наадмын нээлтийн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирдэг уламжлалтай. Ингэж тусгайлан бэлтгэсэн тогоонд олимпын галыг бадамлуулснаар наадам албан ёсоор эхэлсэнд тооцдог ажээ. "Токио 2020" олимпын наадмын галт бамбарын аялал 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Фукушима хотоос эхлэхээр болжээ.

Buro.Mongolia

2019-03-21, 12:45