Мельдоний хэрэглэсний төлөө
Та Мария Шараповад хичнээн дуртай, бас түүнийг юу ч гэж зөвтгөж бодлоо ч гэсэн одоо түүнийг теннисний спортын талбар дээр хоёр жилийн турш харахгүй боллоо
Оросын хамгийн алдартай теннисчин Мария Шараповаг тойрсон допингийн асуудал одоо өндөрлөж байна. Өчигдөр Олон улсын теннисний холбооны (ITF) Допингийн эсрэг хорооноос Мария Шараповаг хориотой мельдоний хэмээх бодис хэрэглэснийх нь төлөө теннис тоглох эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн гуравдугаар сарын долоонд Шарапова допингийн сорилдоо тэнцээгүй юм. Түүний цусанд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас (WADA) ориглоод байсан мельдоний хэмээх бодис илэрсэн нь ийнхүү эрхээ хасуулах гол шалтгаан нь боллоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт