Эрдэмтэд хэлж байна
Спорт их байх тусам сэтгэлийн түгшүүр багасдаг.
Бие махбодын хувьд сул дорой хүмүүс сэтгэлийн гутрал, түгшүүр зэрэг сэтгэл санааны хямралд орох магадлал өндөр байдаг гэнэ. Энэ талаар Лондонгийн Их Сургуулийн сэтгэл судлаачдын хийсэн нэгэн судалгаанд дурдагджээ.
Тодруулбал сэтгэл судлаачид бие бялдрын хөгжил болон сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын холбоог тогтоосон байна. Тэд дээрх судалгааг явуулахдаа оролцогчдын өндөр, жин, бие бялдрын хөгжил зэрэг мэдээллийг тэдний сэтгэл санааны байдалтай харьцуулж шинжжээ. Судалгаанд нийт 153,000 хүн оролцсон юм.
Судалгааны үр дүнд нэлээд шулуухан хариулт гарч ирсэн буюу бие махбодын хувьд сул дорой хүмүүс сэтгэлийн гутралд орох магадлал 98%-иар их, мөн сэтгэлийн түгшүүрт автах магадлал 60%-иар их байжээ.
Хэдий тийм болов ч нөгөөтээгүүр бие махбодын сул дорой байдал нь мөн сэтгэцийн эрүүл мэндийн үр дагавар байж болзошгүйг үгүйсгэхийн аргагүй. Гэхдээ эмч нарын онцолж буйгаар спортоор хичээллэх нь ямар ч тохиолдолд эерэг нөлөөтэй тул тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх нь хамгаас чухал билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт