Хүнсний хаягдлыг ЗD хувилагч машинд оруулан жигнэмэг бүтээжээ

Хог хаягдлыг ухаалгаар боловсруулах боломжтойг ахин баталлаа

Нидерланд улсын Эйндховенийн Их Сургуулийн оюутан Элзелинд Ван Долвирд Хятадын 3D технологи хөгжүүлэгч компанитай хамтран хоол хүнсний хаягдлыг 3D хувилагч машинд оруулан жигнэмэг бүтээжээ.

Тэрээр оюутан байх үедээ талх, хүнсний ногоо, жимс зэрэг Нидерландад хамгийн ихээр хаягддаг хүнсний бүтээгдэхүүнийг ахин боловсруулах төслийг хэрэгжүүлж байсан ба энэ удаад Хятад улсад хамгийн их хаягддаг хүнс болох будаа, төмс зэрэг хүнсний ногоог ашигласан байна.

Энэхүү жигнэмгийг бүтээхдээ хаягдал будаа, төмсний хальсыг буцалган, үүний дараагаар бэлэн болгосон шахмалыг хувилагч машинд жигнэн, хувилжээ. Жигнэх явцад найрлага дахь бүх ус чийг уурших ба нэг ёсондоо ямар ч нян үржих боломжгүй болно. Тиймээс хүнсэнд шууд хэрэглэхэд ямар ч аюулгүй болохыг Долвирд онцолсон юм. Уг жигнэмгийн 75 хувийг хүнсний хаягдал эзлэх ба үлдсэн хувьд элсэн чихэр зэрэг амт оруулагч бүтээгдэхүүн ашиглажээ.

"Дэлхий нийтийн хоол хүнсний 3/1 нь хаягдал болж хувирдаг ба хүн амын тоо нэмэгдэхийн хирээр хүнс ховордож харин эрэлт, хэрэгцээ улам өсөх магадлалтай байна. Тиймээс техник технологийн хөгжлийг ашиглан хүнсээ ухаалгаар хэрэглэх арга замыг эрэх хэрэгтэй" хэмээн Долвирд төслийн гол зорилгыг ярилаа.

 

 

 

 

Buro.Mongolia

2018-10-05, 11:35

  • Зураг: