Контент бүтээгчдийн мөрөөдлийн ухаалаг утсыг бид оллоо

Технологийн ертөнцийн дүрмийн дагуу ухаалаг утасны зах зээл ч мөн маш хурдацтай хөгжиж бараг өдөр бүр цоо шинэ дэвшлүүдийг агуулсан ээлжит бүтээл танилцуулагддаг болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ жилээс жилд хэрэглэгчдийн хувьд ухаалаг утас худалдан авахдаа тавьдаг, байр сууриа ганхалгүй хадгалсаар ирсэн хэд хэдэн шалгуур бий. Тэр нь чанартай камер, цэнэгээ удаан барих чадвар мөн гоёмсог дизайн. Хэрвээ энэ бүх шалгууруудыг хангасан бол ихэвчлэн өндөр үнэтэй байдаг нь технологийн ертөнцөд нэгэнт тогтсон жишиг гэлтэй. Тэгвэл бид орчин үеийн ухаалаг утсанд байж болох бүх технологийн дэвшлүүдийг агуулсан атлаа боломжийн үнэтэй ухаалаг утсыг оллоо. Энэ бол Huawei брэндийн Nova 12s загвар юм.

1987 онд үүсгэн байгуулагдсан Huawei брэнд нь харилцаа холбоо, электрон бараа, хиймэл оюун ухаан зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж технологийн салбарт түүчээлж яваа цөөн компаниудын нэг билээ. Тэр дундаа дэвшилтэт функцүүд, хүчирхэг батарей, мөн супер камертай ухаалаг утаснуудаараа тэд дэлхий даяар олон шүтэн бишрэгчтэй болж чадсан. 2024 шинээр танилцуулсан Huawei Nova 12s загвар нь яг л нийгмийн сүлжээний эрин үед, контент бүтээгчдэд тусгайлан зориулж бүтээсэн гэмээр үйлдлүүдтэй аж. Ингээд энэхүү загварын давуу талуудыг илүү дэлгэрэнгүй харцгаая.


Тиктокеруудын мөрөөдлийн камер

TikTok, Instagram дээрх видео контент идэвхжиж, улмаар селфи болон богино хэмжээний бичлэгийн эрэлт хэрэгцээ ихсэх тусам ухаалаг утасны урд камерын үзүүлэлт улам бүр чухал болсоор байна. Huawei Nova 12s загвар нь энэ төрлийн зураг болон видеоны чанарыг цоо шинэ түвшинд хүргэх хүчирхэг камерыг зохион бүтээжээ. Тодруулбал 60 МП нарийвчлалтай, хэт өргөн өнцгийн урд камер суулгаж өгснөөр маш өндөр чанартай, тод селфи хийгээд зогсохгүй олуулаа зургаа даруулсан ч кадрт багтахаар болжээ. Түүнчлэн 4K нягтаршилтай бичлэг хийх чадвар нь чанартай дүрслэлтэй бичлэг, контентууд хийх боломжийг олгож байгаа юм. Харин 50 МП үндсэн камерт XD Portrait Engine гэх алгоритм суулгасан бөгөөд энэ нь таны дарсан зургийн чанарыг сайжруулах зорилготой ухаалаг технологи юм. Жишээ нь үүний тусламжтай автоматаар фокусыг тохируулж, өнгийг тааруулж, бүр харанхуйд ч өндөр чанартай зураг авч чадна.


Өд шиг хөнгөн, цаас шиг нимгэн

Huawei Nova 12s бол 2024 онд зах зээлд нэвтэрсэн хамгийн гоёмсог загвартай гар утаснуудын нэг яах аргагүй мөн. Цэмцгэр минимал загвартай атлаа гантиг чулууг санагдуулам гадаргуутай энэхүү ухаалаг утас нь маш нимгэн буюу 6,88 мм зузаантай бөгөөд ердөө 168 гр жинтэй. Хэдийгээр маш нимгэн боловч гарт барихад эвтэйхэн, эргономик дизайнтай тус гар утас нь гадаргуу дээр элдэв хурууны хээ болон бохирдол наалдахгүй байхаар бүтээгдсэн нь бас нэг давуу тал нь болжээ. Энэхүү утасны анхаарал татаж буй өөр нэг зүйл нь дэлгэц юм. Huawei Nova 12s загвар нь 6,7 инчийн Full HD+ нарийвчлал бүхий 120 герцийн OLED дэлгэцтэй. Өөрөөр хэлбэл видео тоглоом, кино, бичлэг гээд хүссэн контентоо дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжтой юм.


Супер цэнэг

Ажил, амьдралаа ихэвчлэн утсаараа зохицуулж, асар хурдацтай хэмнэлд амьдрах болсон орчин үед цэнэгээ удаан барихын зэрэгцээ хурдан хугацаанд цэнэглэгдэх нь тухайн гар утсыг худалдан авах бас нэгэн чухал шалгуурт тооцогдож байна. Huawei Nova 12s нь 4,500 mAh хүчирхэг батарейн тусламжтай өдрийн турш цэнэгээ барихын сацуу ердөө 32 минутад бүрэн цэнэглэгдэх чадвартай SuperCharge технологийг суулгаснаараа онцлог. Нүд ирмэхийн зуур өнгөрдөг энэ амьдралд хэн ч олон цагаар утсаа цэнэглэж дуусахыг тань хүлээхгүй шүү дээ.

Үнийн хувьд Nova 12s ухаалаг утас нь 1,749,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Дашрамд дурдахад тус гар утсыг Мобикомын улс орон даяарх өөрт ойр салбараас 12 болон 24 сарын хугацаатай ХҮҮГҮЙ зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжтой. Мөн Huawei Nova 12se загвар тун удахгүй Мобикомд худалдаалагдах болно.


Мобиком

Утас: Үйлчилгээний нэгдсэн төв 2222; Бусад сүлжээ 1800- 2222

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж - 28, МПМ Цогцолбор

Facebook: mobicom

Instagram: @mobicom.official

Г.Тэмүүлэн

2024-06-18, 12:03