Шинэ үеийн нугалардаг утас Huawei Mate X6 Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Ультра хрома камерын технологийг гар утсанд суулгасан дэлхийн анхны нугалардаг утас болох Huawei Mate X6 нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн даруйдаа Хятадын зах зээл дээрх нугалардаг утасны борлуулалтын рекордыг эвдэж, гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ. Тэгвэл тус ухаалаг утсыг Монголд албан ёсоор PC mall компани худалдаалж эхэлсэн байна. Мөн тэд нээлтийн урамшуулал болгон худалдан авалт бүрд Huawei Watch GT5 ухаалаг цаг бэлэглэж байгаа аж.

Ингээд Huawei Mate X6 ухаалаг гар утасны давуу тал болон онцлогуудтай дэлгэрэнгүй танилцацгаая. 

Huawei Mate X6 ухаалаг утасны давуу талууд

Бат бөх атлаа супер нимгэн

Huawei Mate X6 нь нугалардаг утасны дундаж стандарт болох 12мм зузааныг 9.9мм буюу маш нимгэн болгож шинэчилжээ. Нимгэн боловч гайхалтай бат бөх энэхүү утас нь тансаг арьсан гадаргуу, хүчирхэг санах ой, дээд зэргийн цэвэр ган нугас, IPX8 зэрэглэлийн ус тоосонцрын хамгаалалт болон тогтвортой хөргөх системтэй (ижил нэр төрлийн гар утастай харьцуулахад) бөгөөд энгийн утасны шилэн дэлгэцээс 25 дахин бат бөх хоёрдугаар үеийн Kunlun дэлгэцтэй аж.

Ультра хрома камерын технологи

Huawei компани нь гар утасны камерын технологиороо салбартаа тэргүүлдэг брэндүүдийн нэг билээ. Тэгвэл энэ удаад ч бас тэд гар утасны камерын технологийн рекордыг эвдэн, өнгө ялгаруулалт, гэрэл сүүдрийг ялган харуулдаг гэдгээрээ мэргэжлийн гэрэл зурагчдын дунд алдартай 1.5М спектр Ультра Хрома линзний технологийг HUAWEI Mate X6 нугалардаг утсанд шигтгэж өгчээ. Ингэснээр хэрэглэгчид гар утасны камераа мэргэжлийн гэрэл зургийн камер мэт ашиглах боломжтой болсон байна.

Huawei Mate X6 үндсэн камерын үзүүлэлтүүд:

50 MP хөрөг зургийн камер (F1.4-F4.0, RYYB, OIS)

40 МP хэт өргөн өнцгийн камер (F2.2, RYYB)

48 MP телефото макро камер (F3.0, RYYB, OIS)

1.5М спектр Ультра хрома камер

Дэвшилтэт дэлгэцийн шийдлүүд ба хялбар гүйцэтгэл

Хамгийн сүүлийн үеийн Kirin чипсетээр тоноглогдсон Huawei Mate X6 нь өндөр хурд, хялбар гүйцэтгэлтэй ба тус ухаалаг утасны тусламжтайгаар AI технологийн аппликэйшнүүдийг хамгийн сүүлийн үеийн хувилбараар нь ашиглах боломжтой. Түүнчлэн энэхүү утасны 7.93 инчийн OLED үндсэн дэлгэц, 6.45 инчийн OLED хавтасны дэлгэцүүд нь 1.07 тэрбум гаруй өнгө ялгаруулалттай бөгөөд олон үйлдлийг саадгүй, гацахгүй гүйцэтгэдэг гэдгээрээ онцлог. Тухайлбал дэлгэмэл дэлгэц дээр нэгэн зэрэг гурван аппликэйшн нээн ажиллуулах боломжтой ба ингэснээр гар утсан дээрээ цахим уулзалт, хурал хийх явцдаа и-мэйлээ шалгах, цаг үеийн мэдээллийг вебсайтуудаас хайх гэхчлэн олон үйлдлийг нэг дор хийхэд ямар ч асуудалгүй юм. 

Та энэхүү ухаалаг гар утсыг PC mall дэлгүүрээс лизингийн хамгийн таатай нөхцөл болох өр орлогын харьцаа тооцохгүй, урьдчилгаагүй лизингээр авах боломжтой. Таны лизингийг 15 минутад шийдвэрлэх болно.

Онлайн зээлийн хүсэлт илгээхийг хүсвэл энд дарна уу. 


HUAWEI брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч
PC mall

Улаанбаатар хот дахь салбаруудын хаяг: www.pc-mall.mn/address

Онлайн дэлгүүр: www.pc-mall.mn

Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 9904-2026, 9494-0508, 9441-9467, 9595-2622, 9595-7977, 9988-8028, 9161-2280, 9903-7487, 9904-2027, 9335-3535

Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699, 9511-3113, 9511-6226

Buro.Retelling

2025-02-11, 11:04