Trefecta Mobility компани дугуй эсвэл мотоцикл гэж хэлж болохуйц тээврийн хэрэгсэл бүтээлээ
Цахилгаан дугуйг одоо xэн ч гайхаж хүлээж авахгүй байх. Харин Trefecta Mobility загварлаг, хотод унахад тохиромжтой (жишээ нь ажилдаа явах) шинэ зүйлсээр иж бүрэн тоноглогджээ. Үүнд Wi-Fi болон iOS апп-тай холбогдсон Bluetooth холболт, жолоодлогоо автомат болон электрон байдлаар удирдаж болох дэлгэц зэрэг орж байгаа юм.
Trefecta-гийн цахилгаан мотор нь 4 кВт хүчин чадалтай ба 65 км/цаг хүртэл хурдлах "амар хүлэг" болсон. Жолооч хөдөлгүүрийн хурдыг дөрөө болон зайг хослуулан тохируулах шийдэлтэй хийгджээ.
Trefecta-г мөн дөрөөгүй, зөвхөн хөдөлгүүрийн тусламжтайгаар 100 км/цаг хүртэл хурдлуулах боломжтой ба үүний тулд гурваас багагүй цаг цэнэглэх шаардлагатай. Энэхүү цахилгаан дугуйны үнэ нь мотоциклийн үнэтэй дөхөхүйц буюу 25000 ам. доллар байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт