Сар шинийн эхний мөрөө шинэ улсад гаргаж туулай жилээ аялал, адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхийг санал болгож байна. Өвлийн амралтаа аван аялж, амарч амжаагүй байгаа бол баярын өдрүүдийг ашиглан халуун орны далайн эрэгт тухлан, хайртай дотнын хүмүүстэйгээ дурсамж бүтээгээрэй.
Цагаан сараа шинэ хэв маягаар тэмдэглэхээр зэхэж буй шинэ үеийн залуустаа, гэр бүлүүддээ зориулан Жуулчин компанийн зүгээс дараах аяллууддаа сар шинийн хуваарьт бүртгэлээ авч байгааг дуулгахад таатай байна.
Вьетнам улсын өмнө хэсэгт байрлах тус хот нь дулаан уур амьсгал, далай судлалын хүрээлэн, далайн гаралтай хоолнуудаараа алдартай. Гэр бүлээрээ аялахад тун тохиромжтой чиглэл. Учир нь Vinpearl парк, далайн амьтадын үзүүлбэр зэрэг нь хүүхдүүдийг тань огт уйдаахгүйгээс бөгөөд мартагдашгүй дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.
Зочид буудлаасаа гарахад л цагаан өнгийн элсээр хучигдсан далайн эрэг таныг угтана. Вьетнам улсын өв соёлтой илүү сайн танилцаж, дэлхийд хоёрт бичигддэг cable car-аар Дананг хотыг бүхэлд нь бүхлээр тольдохыг хүсвэл тус аяллыг сонгоорой.
Хэрэв та сар шинийг хүлээлгүй аялахыг хүсэж буй бол Манила хотын аяллыг санал болгож байна. Дэлхийн хамгийн том IKEA дэлгүүр, Дубайн их дэлгүүрийн араас бичигдэх тансаг зэрэглэлийн SM Mall of Asia, үнэ хаялцаж хамгийн хямдаар наймаа хийх боломжтой хар захуудаар зочлон Цагаан сарын бэлтгэлээ хийхийг хүсвэл хоёрдугаар сарын 8-ны өдөр гарах Манила хотын аялал танд тохирно.
Хүйтэн жавраас зугтаж, бүх асуудлаа мартаад зүгээр л сайхан амрахыг хүсэж байвал Пукет арлын аялалд явахыг зөвлөе. Учир нь тус аялал нь долоо хоногийн урттай бөгөөд хоёр өдрийн сонирхолтой аяллын хөтөлбөртэй, бусад өдрүүд нь чөлөөтэй тул өөрийн дураар амарч, аялахад тун тохиромжтой.
Баярын өдрүүдийн амралтаа үр бүтээлтэй ашиглан, туулай жилээ гэр бүлээрээ дурсамж бүтээн угтаарай.
Хаяг: СБД, 1-р хороо, Элчингийн гудамж, Жуулчин компанийн оффис
Вэбсайт: www.juulchin.mn
Facebook: Жуулчин компани
Instagram: juulchin.travel
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт