Ордны хэв маяг: Capri Palace Hotel & Spa

La dolce vita

Итали амьдралын хэв маяг таашаагчдад үзэсгэлэнт Capri Palace Hotel & Spa дахь XVI Луйгийн хэв маяг бүхий дотоод засал таалагдах нь гарцаагүй

Capri Palace Hotel & Spa зочид буудал нь эртнээс италийн фэйшн патриархиудын сэтгэлийг татжээ. Та тэнд 3-11-р сарын хооронд очвол Донателла Версаче, Ренато Балестр, Лаура Биаджотти нартай тааралдах боломжтой. 1960 онд Анакапри арлын хамгийн алдартай газар нээгдсэн Capri Palace Hotel & Spa-д италийн үнэнч шударга, илэн далангүй хэв маягийг шингээжээ. Энэхүү XVIII зууны Неаполитаны ордон мэт нуман хаалгууд, гантиг чулуун баганууд болон бөмбөгөр оройтой дээврүүдтэй буудалд XVI Людовикийг санагдуулам тавилга, орчин үеийн урлагийн бүтээлийн цуглуулга, гутлын брэнд Capritouch гээд нүд булаах олон зүйлтэй. Дээд зэрэглэлийн хоёр зоогийн газрын нэг  нь болох L'Olivo (Michelin-ийн хоёр одтой) нь 1000 төрлийн дарсны зоорьтой ажээ. Мөн Европт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний спа Capri Beauty Farm энд байрладаг. Capri Palace Hotel & Spa-г тойрон хүрээлсэн Неаполитанийн эргийн дүр зургийг харж болохуйц усан санд шумбах юм уу задгай тэнгисд дарвуулт онгоцоор аялана гэдэг амьдралын хамгийн амттай мөчүүдийн нэг байх биз ээ.

Б.Амина

2015-08-15, 13:00

  • Зураг: