Энэ улирлын онцлох үнэртэн: Бишрэлт Бьюти дахь Narciso Rodriguez
Сэтгэл хөдөлгөм үнэртнүүд
Төгс төгөлдөрт тэмүүлэгч Нарцисо Родригес
Narciso Rodriguez брэндийн үүсгэн байгуулагч, Америкийн шилдэг дизайнерын шагналтан Нарцисо Родригес хувцас загварын салбарт өөгүй цэмцгэр, төгс төгөлдөрт тэмүүлсэн загваруудаараа алдартай нэгэн билээ. Түүний зорилго нь эмэгтэйчүүдэд баяр баясгалан бэлэглэн, тэднийг аз жаргалтай болгоход оршдог. 2003 онд тэрхүү зорилгодоо хөтлөгдөн дэлхийн шилдэг сүрчгийн мастеруудтай хамтран Narciso Rodriguez For Her хэмээх анхны niche үнэртнээ танилцуулсан нь тухайн жилдээ шилдэг үнэртний шагналыг хүртэж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Тэр цагаас хойш Narciso Rodriguez сүрчгийн цувралаа жил бүр баяжуулан танилцуулсаар өдгөө 40 гаруй төрлийн үнэртэн бүтээгээд байна.
Харин бид тэдгээр сүрчгүүдтэй танилцахаар Бишрэлт Бьютигийн бүтикээр зочиллоо. Үнэртний онцлогийг илтгэх тод өнгийн, минимал дизайн бүхий бортоготой Narciso Rodriguez-ийн үнэртнүүд нь өөрийн эрхгүй хараа булааж, бусад үнэртнүүдээс ялгарч харагдахын зэрэгцээ үнэртний эксперт, цуглуулагчдад л зориулагдсан гэмээр сэтгэгдэл төрүүлж байсан юм.
Эмэгтэйчүүдэд зориулсан Narciso Rodriguez
Narciso Rodriguez For Her цуврал сүрчгүүдээ бүтээхдээ чөлөө завгүй Нью-Йорк хотын эрч хүч, архитектур, тэр дундаа Баухаус урсгалаас бүтээлч сэдэл авчээ. Үүний үр дүнд орчин үеийн бүсгүйчүүдэд зориулсан, маш сэтгэл татам үнэртнүүдийг бүтээсэн байна. Narciso Rodriguez For Her цувралд сарнай, цээнэ цэцэгсийн найрлага бүхий анхилуун үнэрт Fleur Musc, мөн жүржийн цэцэг, халуун дотно мэдрэмж төрүүлэх кашмеран хэмээх модлог заарын ноот агуулсан Pure Musc зэрэг гүн гүнзгий cэтгэгдэл төрүүлэх үнэртнүүд багтдаг. Түүнчлэн османтус цэцэг, африк жүржийн цэцэг ба бергамотын найрлага бүхий нууцлаг мэдрэмж төрүүлэх Eau de Toilette, сарнайн дэлбээ, тоор жимсний ноотуудаар бүтээгдсэн романтик өнгө аястай Eau de Parfum төрлийн сүрчгүүд багтдаг. Тус бүрдээ өөр өөр түүх, онцлог шинж чанарыг илтгэх Narciso Rodriguez For Her цуврал дахь сүрчгүүд нь ямар ч эмэгтэйд таалагдах мэт санагдлаа.
Сэтгэл татам NARCISO цуврал
Нарцисо Родригес 2014 онд powdery perfume буюу нунтаглаг шинж чанартай сүрчгүүдээс бүрдэх NARCISO цувралаа танилцуулсан байдаг. "Сүрчиг гэдэг ердөө нэг үнэр биш харин хувь хүний дотоод ертөнцийг илэрхийлэх нэг төрлийн аксесуар юм" гэх үзэлтэй бүсгүйчүүдэд энэхүү цувралын үнэртнүүд тохирох ажээ. Учир нь powdery perfume нь бусад төрлийн үнэртнүүдтэй харьцуулбал илүү хурц тод, гүн үнэртэй ба үнэрээ удаан хугацаанд барьдаг онцлогтой. NARCISO цувралд энгэсгээс сэдэвлэсэн NARCISO Poudree, Болгар сарнай, цахилдаг цэцэгсийн ноот агуулсан, өдөөн хатгасан мэдрэмж төрүүлэх NARCISO Rouge, цагаан сарнай, хуш модны ноот бүхий тачаангуй байдлыг тодотгох NARCISO eau de parfum зэрэг сэтгэл хөдөлгөм үнэртнүүд багтдаг.
Эрчүүдэд зориулсан Narciso Rodriguez
Narciso Rodriguez 2015 онд орчин үеийн хээнцэр залууст зориулан Bleu Noir хэмээх үнэртнээ танилцуулсан байгаа. Bleu Noir нь задь, кардамоны хурц үнэрээр эхлэх тул дэргэдээ байгаа ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадна. Харин зүрхэн хэсэгт нь заарын үнэр давамгайлж эцэст нь хуш, хув, хар модны ноотууд суурь үнэрийг бүрдүүлэн дахин давтагдашгүй мэдрэмжийг бий болгох ажээ.
Дашрамд дуулгахад Narciso Rodriguez брэнд нь дэлхий сонгодог урлагийг дэмжин ажилладаг бөгөөд Монголд ч уг үйл хэргээ явуулж байгаа ажээ. Тодруулбал Адольф Аданы алдарт "Жизель" балет УДБЭТ-ийн тайзнаа тоглогдсоны 40 жилийн ойн баяр аравдугаар сарын 26, 27 өдрүүдэд тохиосон ба Бишрэлт Бьюти компани Narciso Rodriguez брэндийн тансаг үнэртнээр хамтран ажилласан байна.
Bishrelt Beauty
Утас: 70128977
Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
Шангрила Моллын 1 давхар
Улсын их дэлгүүрийн 1 давхар
Централ Тауэрийн 2 давхар
Оргил Шилтгээний 1 давхар
Наадам Центр 1 давхар
E-Mart худалдааны төвийн 2 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.