Хайх

Чин үнэнийг илчилсэн нь: Хумсаа хэрхэн арчлах вэ

Чин үнэнийг илчилсэн нь: Хумсаа хэрхэн арчлах вэ

Гараа харуулна уу

Text: Buro.Mongolia


Зураг:

Та хамгийн сүүлд хэзээ хумсаа будаггүйгээр нь харсан бэ? Долоо хоног бүр эсвэл хоёроос гурван долоо хоногтоо нэг удаа шинэ өнгөөр, шинэ төрлийн будалтаар бүрхэгддэг таны хумс амсхийж амжиж байгаа болов уу? Хумсныхаа нөхцөл байдал ба эрүүл мэндийг тогтмол анзаарч байх нь ямар ач холбогдолтой болохыг бид дэлгэрэнгүй тайлбарлалаа

Бүсгүйчүүд бид уруулын буланд үүсэх үрчлээс, үзүүр нь салаалсан үс, эсвэл хуурайшсан арьснаас болж санаагаа ихэд зовоодог. Харин дээд давхарга нь хууларсан хумс бидэнд тийм ч ноцтой асуудал биш мэт санагддаг. Гэхдээ үнэн хэрэгтээ хумс ч бас нарийн арчилгаа шаардаж, хичээл зүтгэлийн үр дүнд гоё сайхан харагддаг бие организмын нэгэн хэсэг юм шүү дээ.

Хумсны давхарга хуулрахад нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Удамшлын онцлог, амин дэмийн дутагдал, буруу хооллолт, угаалгын бодис гэх зэрэг нь хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Өнгөө алдсан хумс А, Е ба В амин дэмийн дутагдлыг илтгэдэг бол, нимгэрсэн давхарга нь кальци ба фосфорын дутагдлыг зааж өгдөг билээ. Хэрвээ таны урт хумстай байх мөрөөдөл биеллээ олохгүй байвал бие организмын тань бодисын солилцоо алдагдсан байх өндөр магадлалтайг анхаараарай. Харин хэрвээ таны хумс эсрэгээрээ хэтэрхий хурдан ургаад байвал таны дааврын суурьд өөрчлөлт орсон байж болох юм. Түүнчлэн хумсны толь дээрх уртаашаа чиглэлтэй атрианууд ихэвчлэн төмрийн илүүдлээс болж үүсдэг бол, хөндлөн чиглэлтэй атрианууд ходоодны асуудлаас шалтгаалдаг. Энэ бүх асуудлыг тойрч гарахын тулд дархлаагаа сайжруулж, В бүлгийн амин дэм, цайр ба селенийг (сүү, самар, шош,  овьёос) өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлж, цэвэр агаарт спортоор хичээллэх хэрэгтэй. Гэхдээ үүнээс гадна анхааралдаа авах хэрэгтэй хэд, хэдэн зүйлс бас бий.

Эрүүл зуршил

Хэрвээ таны хумс байгалиасаа хуурай бас хугарамтгай бол өдөр тутамдаа заавал ч үгүй эмчилгээний зориулалттай будгийг хоёр давхар түрхэж байгаарай. Ингэснээр та хумсаа чийгтэй байлгах болно. Эмчилгээний будаг яг л хамгаалалтын бүрхүүл мэт үйлчилж, хумсыг аливаа химийн гаралтай бодис, гудамжны тоос шороо ба хатуу бүтэцтэй уснаас хамгаална. Дашрамд дурдахад хумсаа огт будахгүй байх нь сөрөг үр дагавар авчирдаг маш түгээмэл алдаа юм. Та хумсаа будахгүй байснаар түүнд амьсгалах боломж өгч байна гэж боддог уу? Огтхон ч үгүй. Үнэн хэрэгтээ таны хумс зөвхөн үндсээрээ амьсгалж, шаардлагатай хүчилтөрөгч ба шим тэжээлээ цусны урсгалаас олж авдаг.

Гэхдээ хумсны будгаа арилгалгүй хэтэрхий олон хонож болохгүй. Хумсны будгийг хамгийн ихдээ хоёр долоо хоногийн турш хумсан дээрээ орхиж, хугацаа нь дуусахаас нь өмнө арилгах хэрэгтэй. Эс тэгвээс таны хумс хуурайшиж, хугарамтгай болох магадлалтай. Таны хумсны будаг гаднаасаа ямар ч асуудалгүй, цэмцгэр харагдаж байсан ч заавал ч үгүй цагт нь арилгах хэрэгтэйг сайн санаарай.

Чин үнэнийг илчилсэн нь: Хумсаа хэрхэн арчлах вэ (фото 1)

Хэрвээ та хумсаа тогтмол хуурайдаж, бие даан хэлбэрийг нь засах дуртай бол аль болох зөөлөн нөлөөтэй хуурай сонгож аваарай. Төмөр хийцтэй хуурайг ор тас мартаж, картон эсвэл толин бүтэцтэйг сонгох нь зүйтэй. Тэдгээр хуурайн бүтэц нь нарийн ширхэгтэй тул хумсны давхарга бага гэмтэж, хуулрах магадлал бага байна.

Бас нэгэн зүйл анхааруулахад маникюр хийлгэсний дараа халуун ваннд хэвтэх эсвэл шүршүүрт удаан зогсохоос зайлсхийх хэрэгтэй. Халуун ус хумсны будгийг цагаасаа эрт хуулрахад нөлөөлнө.

Асуудал шийдэгдлээ

Энгийн будгаас хэд дахин удаан тогтоцтой гель будгийн шуугиан сүүлийн үед намдаад байгаа ч зарим хүмүүс одоо хүртэл энэхүү будгийг хумсанд аюултай эсэхийг мэдэхгүй хэвээр байгаа. Зарим мэргэжилтнүүд гель будгийн найрлага хумсанд ямар нэгэн хор нөлөөгүй хэдий ч, будгийг түрхэхэд хийгддэг өнгөлөх бас зүлгэх процесс нь хумсны давхаргыг гэмтээдэг гэж үздэг. Энэ нь үнэн үү? Мэдээж хэрэг өмнөх гелийг арилгахын тулд хумсыг зүлгэж, дараагаар нь дээд давхаргыг өнгөлөх хоёр долоо хоног бүр давтагдах үйлдэл нь таны хумсыг нимгэрүүлнэ. Тиймээс бүсгүй та хумсаа хайрладаг бол 1-2 сардаа нэг удаа гель будгаас завсарлагаа авч, эмчилгээний будаг түрхэн долоо хоноорой.

"Гельнээс харшилдаггүй хүн бүрд гель будаг тохирдог. Орчин үеийн гель будгууд холимог ба 100%-ийн гель гэсэн хоёр ангилалд хуваагдаж байна. Холимог гелин будаг хумсыг хугарамтгай бас цагаан толботой болгодог тул тэдгээрийг хэрэглээнээсээ хассан нь дээр. Харин илүү орчин үеийн найрлагатай 100%-ийн гель нь лакан орцгүй байдаг тул хумсыг бараг гэмтээдэггүй. Мөн мэдээж хэрэг гель будгийг буруу арилгах, үлдэгдэл хэсгүүдийг зүлгэх процесс нь хумсыг нимгэн болоход хүргэдэг. Ийм асуудалтай тулгарахгүйн тулд мэргэжлийн маникюрчинд хумсаа даатгах хэрэгтэй" хэмээн Оросын OPI салбарын тэргүүлэх технологич Ника Матвеева бидэнд зөвлөлөө.

"Хэрвээ таны хандсан мэргэжилтэн зөвхөн баталгаатай бас чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, будгаа түрхэхдээ зөв техник ашиглаж, таны хумсны онцлогийг анхааралдаа авч ажилладаг бол гель будгууд хумсанд ямар ч хор нөлөө үзүүлэх ёсгүй. Гэхдээ мэргэжилтнүүд гель будгийг 16-аас доош насны хүүхдүүдэд хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Залуу бие организм маш идэвхтэй өсч, хумсны бүтэц тогтмол өөрчлөгдөж байдаг учир гель будгийн тогтоц үйлдвэрлэгчийн амласнаас бага байх магадлалтай болдог юм. Ерөнхийдөө олонд танигдсан дэлхийн томоохон брэндүүдийг гель будгууд "3 Free" гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Энэ нь тэднийг ямар нэгэн харшил үүсгэхгүй, хор нөлөөгүй болохыг бататгаж, жирэмсэн бүсгүйчүүд хүртэл хэрэглэж болохыг заадаг" гэж Orly-гийн сургалтын менежер Ирина Савченко хэллээ.

Эцэст нь бид маникюрын хамгийн том дүрмийг дахин нэг удаа тодотгон хэлэх гэсэн юм. Гель будгийг өөрсдөө хуулж авахыг бүү завдаарай. Ингэснээр та өөрийн хумсны давхаргыг илүү их гэмтээх болно. Түүнчлэн гель будгийг арилгах шингэнийг 20-30 минутаас илүү хумсандаа шингээж болохгүй. Таны хумс түлэгдэх ч магадлал бий шүү. Мөн өдөрт дор хаяж нэг удаа гар бас хумсныхаа махыг чийгшүүлж байгаарай.

цааш үзэх