Хайх

Le Beautique Clinic-ийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн мезотерапи эмчилгээний талаар ярилаа

Le Beautique Clinic-ийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн мезотерапи эмчилгээний талаар ярилаа

Арьсны тарилгын эмчилгээний талаар бидний мэдэхийг хүссэн бүх асуултад хариуллаа

Text: Buro.Mongolia


Гоо сайхан, косметикийн салбар өөрийн хөгжлийн явцдаа нэгэн асуудалтай тулгарсан нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд арьсны эпидермис буюу өнгөн давхаргаас доош гүн рүү нэвтрэх боломжгүйн улмаас агаарын бохирдол, их хотын стресс зэрэг гадны нөлөөнөөс арьсыг хангалттай хамгаалах чадваргүй болж, бодит үр дүн үзүүлэхээ байсан билээ. Орчин үед бид арьсаа хамгаалан эрүүл байлгахын тулд илүү өндөр үр дүнтэй, нарийн арьс арчилгаа хийх шаардлагатай болоод байна. Ийм ч учраас мезотерапи гэх тарилгын аргаар арьсны гүн рүү тэжээл нэвтрүүлдэг эмчилгээний төрөл өндөр эрэлттэй болжээ. Анагаах ухааны салбараас гаралтай мезотерапи эмчилгээ гэдэг нь яг юу болох, ямар үр дүн авчирдаг, арьсанд хэрхэн нөлөөлдөг талаар бид Монголд энэ чиглэлээр нарийвчлан ажиллаж буй Le Beautique Clinic эмнэлгийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэнтэй ярилцлаа.


Le Beautique Clinic үүд хаалгаа нээгээд хоёр жилийн нүүрийг үзжээ. Юуны түрүүнд эмнэлгийнхээ гол зорилт, санал болгодог үйлчилгээнүүдийг танилцуулахгүй юу? Бусад эмнэлгүүдээс юугаар ялгардаг вэ?

Манай эмнэлэг нь европ стандартын дагуу мезотерапи үйлчилгээ санал болгодог бөгөөд юуны түрүүнд арьсны эрүүл мэндэд анхаарал хандуулан чанарыг нь дээшлүүлэх зорилгоор эмчилгээнүүд хийдэг юм. Үүгээрээ ч бусад эстетик эмнэлгүүдээс ялгаатай болов уу. Хэдхэн минутын дотор өндөр хамар, гоё уруултай болгож өгнө гэж амлахын оронд бид хамгийн гол нь арьсыг эрүүл байлгахыг хүсэж, дотроос нь эмчлэн залуу болгосныхоо дараа өөр нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгодог. Эрүүл арьсанд нэмэлт үйлчилгээ хийх нь ч илүү үр дүнтэй. Ерөнхийдөө дандаа л арьсны нөхөн төлжилтийг дэмждэг тарилгууд, аппаратууд санал болгодог. Мөн мэдээж үүний зэрэгцээ лазерын аппарат, филлер зэрэг бусад үйлчилгээнүүдийг давхар хийдэг байгаа.

Манай уншигчдад зориулан мезотерапи аргачлалыг хамгийн хялбар үгсээр тайлбарлаж өгөхгүй юу?

Мезотерапи гэдэг нь тарилгын аргачлалаар арьсны эсийн дунд давхарга руу эмийн бэлдмэл, амин дэм болон бусад эерэг нөлөөтэй, байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүнийг шахан арьсны үйл ажиллагааг дотроос нь идэвхжүүлэн төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг эмчилгээний нэгэн төрөл юм. Товчхондоо бол тос, серум зэрэг бүтээгдэхүүнүүдийн хүрч чаддаггүй арьсны гүн хэсгүүд рүү мезотерапи шим тэжээл хүргэх боломжтой байдаг.

Яг одоо мезотерапи үйлчилгээ санал болгодог эмнэлгүүд Монголд хэр их байгаа вэ? Энэ зах зээлд танайд өрсөлдөгчид бий юу?

Гоо сайхны эмнэлгүүдэд төрөл бүрийн олон тарилгууд байдаг л даа. Гэхдээ манайх шиг протоколын дагуу бүх үйлчилгээгээ хийдэг, цаанаасаа албан ёсны эрхтэй, толгой компанийнхаа лабораторитойгоо шууд харьцаад явдаг эмнэлэг цөөн байх. Le Beautique Clinic-ийн хувьд үйлчлүүлэгчдийнхээ арьсыг дотроос нь эрүүл болгож, удаан хугацааны үр дүн бий болгох зорилгоор эмчилгээгээ курсээр нь хийж, тухайн арьсанд шаардлагатай байгаа бүх шим тэжээлийг өгөхийг голчилдог.


"Тос, серум зэрэг бүтээгдэхүүнүүдийн хүрч чаддаггүй арьсны гүн рүү мезотерапи шим тэжээл хүргэх боломжтой байдаг"


Таны хэлсэнчлэн мэргэжлийн бус газрууд гарал үүсэл нь тодорхой бус бүтээгдэхүүнээр үйлчилгээ санал болгох нь элбэг болоод байна. Нэг алхаад л гоо сайxны салон, эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа харагдана. Тэгвэл яг энэ тарилгын чиглэлээр үйлчилгээ авах гэж буй хүмүүс юуны түрүүнд юуг анхаарах ёстой вэ?

Монголд мэдээж зөндөө олон чадварлаг эмч нар бий. Ур чадварын хувьд миний зүгээс дүгнэх нь буруу хэрэг байх. Харин хэрэглэж буй бүтээгдэхүүний чанарын талаар хүн бүр дор бүрдээ судалгаа хийсэн байж, хариуцлагатай байх ёстой болов уу. Бүтээгдэхүүн үнэхээр итгэмжлэгдсэн эсэх, ямар орц найрлагатай, үйлчлүүлэгчид ямар үнэлгээ өгдөг вэ гээд сайтар судлах хэрэгтэй. Ямар бүтээгдэхүүнээр ямар үйлчилгээ үзүүлэх гэж байгааг сайтар судалж ойлгох нь асар чухал.

Манай эмнэлгийн хувьд Испанийн Toskani Cosmetics брэндийн өөрсдийн лабораторидоо боловсруулан гаргадаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, бүх эмчилгээг Toskani-гийн протоколын дагуу хийдэг. Мөн эмч нарын давуу талыг онцлоход бид нэг боловсон хүчнийг бэлтгэхэд хамгийн багадаа хоёр жил зарцуулдаг. Эмнэлэг маань нээгдэхээс ч өмнө гурван эмч бэлтгэгдэж байсан. Ер нь миний бодлоор маш чадварлаг эмч байсан хэдий ч бүтээгдэхүүнийхээ мөн чанарыг мэдэхгүй бол эмчилгээний үр дүн бага байна. Le Beautique Clinic-ийн эмч нар бүгд яг бүтээгдэхүүнтэйгээ лабораторид ажиллан олон улсын мэргэжилтнүүдийн дэргэд суралцсан байдаг бөгөөд тэр тариа ямар орц найрлагаар яаж хийгдэж байна, ямар арьсанд хэрэглэгдэх ёстой, ямар судалгаа шинжилгээ хийгдсэн зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлтээс эхлээд эмчилгээний туршлага хүртэлх бүх үе шатыг судалсан учир бүтээгдэхүүнээ маш сайн мэддэг. Энэ нь манай эмнэлгийн гол давуу тал гэж би хардаг юм.

Toskani-гийн протоколын дагуу эмчилгээгээ явуулдаг гэж та хэллээ. Тэрхүү протокол нь ямар дүрэм, зарчимтай байдаг вэ?

Toskani Cosmetics бүтээгдэхүүн бүртээ зориулсан тусгай протокол гаргадаг юм. Жишээ нь хагас жилийн өмнө танилцуулагдсан anti-pollution буюу арьсан дахь агаарын бохирдлыг гадагшлуулах үйлчилгээтэй тарилгыг хийхдээ 25-35 насны хүнд үйлчилгээг илүү үр дүнтэй байлгах үүднээс А амин дэмийг илүү тарьж өгөх ёстой, харин 35-45 насны хүнд С амин дэм түлхүү хийнэ гээд бүх үе шат нь нарийн заалттай байдаг. Протоколын дагуу нэг курс эмчилгээг зургаан удаагийн тарилгаар хийдэг ба долоо хоногт нэг удаа л тарилга хийх шаардлагатай гэж үздэг. Нэг курсийн хүрээнд мөн долоо хоногт нэг хийгдэх тарилга нь хоорондоо өөр, өөр найрлагатай байх ба тухайн хүний арьсны онцлогоос хамааран хамгийн хүсэмжит үр дүн гаргаж авах зорилготой байдаг. Жишээ нь эхний удаадаа бид арьсны бохирдлыг цэвэрлэх зорилготой тарилга хийж, хоёр дахь удаадаа амин дэмийг хангах тарилга, гурав дахь удаадаа амин дэмээ хангалттай авчихсан учир арьсыг илүү чанга болгож өгөх тарилга, дөрөв дэх нь бүр илүү дотроос нь гэрэлтүүлэх тарилга гээд арьсыг цогцоор нь эрүүлжүүлэх эмчилгээ хийгддэг юм. Нэг тариагаа зургаан удаа хийх биш, харин арьсны бүх асуудлуудыг чиглэснээр цогц үр дүн бий болно гэсэн үг юм. Манай протоколын гол зарчим үүнд л оршдог гэж хэлж болно.

Манайх ерөнхийдөө бүх хийсэн үйлчилгээнийхээ үр дүн, тайланг толгой компани руугаа илгээж, үргэлж хоорондоо холбоотой байж, хамгийн сүүлийн үеийн судалгаа, шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи зэрэгтэй хөл нийлүүлэн явдаг юм. Одоо жишээ нь бид нэг шинэ тариаг үйлчлүүлэгчдээ хийлээ гэхэд үүний үр дүнг цаашаагаа илгээдэг ба лабораторийн шинжээчид, эмч нар манай болон бусад орны үр дүнг шинжилж үзсэнээр дараагийн илүү дэвшилтэт шинэ бүтээгдэхүүн боловсруулдаг.

Le Beautique Clinic-ийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн мезотерапи эмчилгээний талаар ярилаа (фото 1)

Нэг курс эмчилгээгээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой юу?

Бид эхлээд үйлчлүүлэгчийнхээ арьсыг оношилсны дараа зөвлөгөө өгдөг. Ямар эмчилгээ шаардлагатай байна, хэдэн удаагийн курс хийх зэрэг. Бидэнд арьс чангалах, цэвэршүүлэх, чийгшүүлэх, нөсөө толбо арилгах, батганы эсрэг, үрэвслийн эсрэг гээд 200 гаруй төрлийн сонголттой тарилга бий. Үүнээс гадна эрүү, дух, нүдний орчим, хамар гээд бүх нүүрний хэсгүүдэд өөр, өөр тарилга байдгаас аль нь үйлчлүүлэгчийн арьсанд шаардлагатай байгааг олж тогтоон асуудал бүрийг тусад нь шийдэх атлаа арьсны ерөнхий эрүүл мэндийг цогцоор нь эмчлэх болно.

Мезотерапи эмчилгээ хийлгэсний дараа арьсанд хөхрөлт үүсэх, хавдах зэрэг гаж нөлөө үүсдэг уу?

Тийм юм байхгүй. Ямар нэгэн сөрөг үр дагаваргүй эмчилгээ хийнэ гэдэг маш олон зүйлээс хамаарна. Эмчийн ур чадвар, хэрэглэж байгаа зүү, төхөөрөмж ба бүтээгдэхүүний чанар, мөн арьсны бэлтгэл ажил ямар түвшинд хийгдсэн гэх мэт. Шууд л арьсыг цэвэрлэсэн даруйдаа тариа хийчхэж болохгүй. Арьсыг урьдчилан хангалттай сайн бэлтгэж байж эмчилгээ хийгдэж эхэлдэг. Тэгэхлээр бид нарын хэрэглэж байгаа зүү эсвэл ариутгалын уусмал нь өөр байна, хийж байгаа техник нь өөр байна, дараа нь арьсыг тайвшруулж байгаа аргачлал нь өөр байна. Энэ бүх процесс нь хоорондоо уялдаатай тул үе шат бүрийг зөв зохистой хийх нь их чухал. Тийм ч учраас манайд аливаа сөрөг үр дагавар гарах эрсдэл байхгүй. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчийн сарын тэмдэг ирсэн үед цус шингэрсний улмаас хөхрөлт үүсэх тохиолдол байдаг. Харин бусдаар бол мезотерапи нь аливаа эрсдэл багатай, өндөр үр дүнтэй эмчилгээ юм. Хүмүүс нүүрэндээ тариа хийлгэхээр л долоо хоног гэрээс гардаггүй зэрэг ташаа ойлголттой байдаг. Манай үйлчлүүлэгчид харин тариагаа хийлгээд л шууд ажилдаа гараад явдаг.

Ямар төрлийн зүү, төхөөрөмжөөр хийгддэг юм бэ? Мөн нүүрний арьснаас гадна биеийн өөр хэсгүүдэд хийх боломжтой юу?

Тийм ээ, бүх биед хийх боломжтой. Гарны үрчлээс, хүзүү, өгзөг, хөх, гэдэс гээд хамрах хүрээний хувьд бол маш өргөн. Өөх хайлуулах хүсэлтэй юу, үрчлээс тэнийлгэх хүсэлтэй юу, арьсаа чанга болгох зорилготой юу эсвэл үс уналтын эсрэг эмчилгээ хийлгэх үү гээд. Асуудал бүрд шийдэл байгаа. Зүүний хувьд бол маш жижиг. Гэхдээ бид тухайн хүний арьснаас хамааран ямар хэмжээтэй зүүгээр, ямар байрлалаар тарих уу гэдгээ шийддэг. Нимгэн арьстай хүнд жишээ нь шууд гүн нэвчүүлэх аргаар тарилга хийж болохгүй. Ингэх нь хөхрөлт, улайлт үүсгэх эрсдэлтэй учраас. Тиймээс тохиромжтой градусын налуутай, тусгай техникээр тарилга хийх зэрэг нарийн мэдлэгт манай мэргэжилтнүүд сайн суралцсан байдаг.

Мезотерапи эмчилгээнд хэрэглэгддэг шингэн уусмалууд бүгд арьсанд ороод бүрэн уусдаг уу? Тарилгын бэлдмэл арьсанд бүрэн уусалгүй үлдэж, арьсыг хавагнуулан хэмжээг нь том болгох вий гэх айдас байдаг. Ийм эрсдэл бий юу?

Ерөнхийдөө хүний бие үргэлж ажиллаж байдаг нэг хөдөлгүүр гэж авч үзэхэд бид тэрхүү хөдөлгүүрт дутагдаж буй түлшийг хийж өгч байна аа л гэсэн үг юм. Хийсний дараах өглөө гэхэд тэр нь нүүрний бүх хэсэгт ашиглагдаж, доторх бодисуудтай нь нийлэмж үүсгэдэг. Хүмүүс нүүрний хэлбэр өөрчлөгдөх вий гэх айдастай байдаг ч тэр нь үнэн хэрэгтээ филлер гэх тэс ондоо төрлийн үйлчилгээтэй холбоотой ойлголт юм. Харин мезотерапи бол хийхэд ямар ч өөрчлөлт гарахгүй, өөрт тань мэдрэгдэх цорын ганц зүйл нь үйлчилгээ хийж байх үеийн зүүний хатгалт л байх болно. Үүнээс биш эмчилгээний дараа нүүрний хэлбэр ба ерөнхий төрхөд өөрчлөлт орохгүй. Филлер бол нүүрэнд өөрчлөлт өгдөг. Филлерээр чи шанаагаа томруулах, хамраа өндөрсгөх зэрэг нүүрнийхээ хэсгүүдийг хүслийнхээ дагуу өөрчлөх боломжтой байдаг. Тэгэхээр мезотерапи гэдэг маань тэс өөр ойлголт юм шүү. Энэ нь ерөөсөө л арьсны эмчилгээ гэсэн үг.

Мезотерапи эмчилгээг эрүүл арьсанд урьдчилан сэргийлэх зорилгоор хийж болох уу?

Эрүүл залуу арьстай хүмүүс тэрхүү гоо сайхнаа илүү удаан хугацаанд хадгалж үлдэхийг хүсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч эхлэх хэрэгтэй. Манай дээр олон судалгаа хийгдсэн байдаг. Компанийн зүгээс нэг хүнийг хоёр жилийн хугацаанд ямар ч тарилга хийлгэхгүйгээр харин өөр нэг хүнийг мезотерапи эмчилгээнд хамруулж эцсийн үр дүнг харьцуулсан байдаг юм. Үр дүнг нь харахад тариа хийлгээгүй хүний арьс мэдэгдэхүйц хэмжээнд хөгширсөн, нөсөө толбо үүссэн байх жишээтэй. Ерөнхийдөө ихэнх хүмүүс асуудал нэгэнтээ үүссэн хойно гэнэт л арга хэмжээ авахаар шийдэж эмнэлэгт ханддаг. Гэтэл бид нар шидэт шингэн ашигладаггүй тул үүссэн томоохон асуудлыг бүрэн шийдэж өгч чадахгүй тохиолдол гарна. Тэгэхээр үйлчлүүлэгчид өөрсдөө хариуцлагатай байж, асуудал эхлэхээс өмнө арьсандаа анхаарал хандуулж, хамгийн багадаа л гэхэд гиалуроны хүчил нүүрэндээ тариулж эхлэх гэх мэт арьс арчилгааны үндсэн арга хэмжээнүүдийг авч байх хэрэгтэй.


"Эрүүл залуу арьстай хүмүүс тэрхүү гоо сайхнаа илүү удаан хугацаанд хадгалж үлдэхийг хүсвэл урьдчилан сэргийлэх аргаар мезотерапиг хийлгэх нь зүйтэй"


Гиалуроны хүчлийг хэдэн наснаас эхлэн, ямар давтамжтай тариулах шаардлагатай байдаг юм бэ?

Тодорхой нас заалгүйгээр ерөнхийдөө арьс хуурайшиж, өнгө алдаж, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд арьсанд шингэхгүй, тэжээл өгөхгүй байх тохиолдолд гиалуроны хүчлийн ачаар арьсаа залуу, зөөлөн хэвээр байлгах боломжтой байдаг. Энэ нь хамгийн наад захын арьс арчилгаа юм шүү дээ. Үүнээс ч илүү зөндөө олон зүйлийг бид арьсандаа зориулж хийх ёстой. Гиалуроны хүчлийн хувьд сардаа нэг удаа хийлгээд явахад илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ зөв газарт хандаж, сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд л чи одоо байгаа гоо сайхнаа илүү удаан хугацаанд хадгалж үлдэх боломжтой. Хүмүүс төдийлөн сайн судалгаа хийлгүй хамгийн үнэтэй гэсэн бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглээд байдаг. Гэтэл тэдгээр нь үнэндээ арьсны гадаргуу дээр шингэж, чамд ердөө л сайхан үнэр, арьсанд тааламжтай мэдрэмж өгч, түр зуурын үр дүн бий болгох нь элбэг.

Гиалуроны хүчлийг газар болгон өөр, өөр үнэтэй хийдэг. Бидний хувьд Toskani Cosmetics компанитайгаа ярилцсаны үр дүнд гиалуроны хүчлийг Монголдоо хамгийн доод үнээр хийдэг болж байгаа. Нэг удаагийн тарилгыг 100,000 төгрөгөөр тогтоосон ба тунгийн хувьд ч мөн хамгийн өндөр чийгшлийг өгдөг 3.5 тунтай гиалуроны хүчил оруулж ирсэн.

Эргээд мезотерапи эмчилгээний талаар тодруулахад хамгийн түгээмэл байдаг батгажилтын асуудлыг бүрэн эмчлэх боломжтой юу? Хэдэн удаагийн курс шаардагдах вэ?

Манай эмнэлэг батгыг бүр гүнээс нь эмчилдэг. Хамгийн залуу үйлчлүүлэгчид дунд 15-тай хүүхдүүд ч бий. Яг шилжилтийн нас эхлээд батгашилтын асуудал ч мөн эхэлж байх үед бид арьсыг цааш нь өвчлүүлэхгүйгээр, сорви тогтоолгүйгээр эмчилдэг. Арьсны гүн рүү өвчлөл явуулахгүйгээр эртний үе шат дээр нь эмчлээд авбал арьсыг хяналтдаа авах боломжтой байдаг юм. Харин олон жилийн турш хүнд хэлбэрийн батгашилтын асуудалтай тулгарсан үйлчлүүлэгчдэд бид арьсны өнгөн давхаргыг сайжруулж, том улаан батгануудтай үрэвслийн үе шатыг зогсоож, арьсны байдлыг мэдэгдэхүйц хэмжээнд сайжруулан тэр хэмжээнд нь барьж өгөх чадвартай. Үрэвслийн үе шат зогсоод ирэхээрээ арьсны өнгө сайжирч эхэлдэг. Гэхдээ мэдээж гол нь хугацаа хэрэгтэй. Бид эхлээд үрэвсэлтэй улаан батгануудыг зогсоолоо гэхэд дараа нь сорвин дээр нь ажиллана, гуужуулна гээд ерөнхийдөө урт хугацааны эмчилгээ хийнэ. Тиймээс тэвчээртэй байх шаардлагатай.

Хүмүүс батга гарахаар л спирттэй юмаар арчаад байдаг гэтэл энэ нь арьсыг улам өвчлүүлж нөхөн төлжих чадварыг нь бууруулдаг хор хөнөөлтэй юм. Тэгэхлээр батгатай арьсанд бол чийг маш их өгөх нь чухал, батга гарах тусам нүүрээ зөв тосоор сайн тослоод байх хэрэгтэй. Чийгтэй болох тусам л арьсны нөхөн төлжилт сайжрах болно.


"Гиалуроны хүчил тариулах нь бидний арьсныхаа төлөө хийх хамгийн наад захын арчилгаа юм"


Эмчилгээ хийлгэж байх үед өдөр тутамдаа тусгай гоо сайхны бүтээгдэхүүн ашиглах шаардлагатай юу? Өөрсдийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн хэрэглэж болох уу?

Өөрсдийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээ хэрэглэх бүрэн боломжтой, нарны туяанд гарахад ч бас ямар нэгэн асуудал байхгүй. Харин маш эмзэг, гүн харшилтай эсвэл экземтэй арьсанд бид эмзэг арьсны Clinic Care брэндийн бүтээгдэхүүнийг арьс арчилгаандаа хэрэглэхийг санал болгодог. Энэ нь 2019 онд Европын арьс гоо заслын холбооноос эмзэг арьсны шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан юм. Энэ бүтээгдэхүүнээр учир нь олддоггүй, тос түрхэхээр цочирдоод загатнаад байдаг арьсыг эмчилж чадаж байгаа.

Мөн тарилга хийхээс эмээдэг хүмүүст зориулж бид өдөр тутмын арьс арчилгаанд хэрэглэж болох Тосканигийн жижиг ампулууд гаргадаг. Эмзэг арьсных, anti-age, батгатай арьсных, цэвэршүүлэх, арьс чангалах гэх зэрэг төрөл бүрийн чиглэлийн ампулууд бий. Арьс чангалах ампулын хувьд би өөрөө хэрэглэж үзээд үр дүнгийн хараад гайхширсан. Маргааш нь ямар нэгэн аргаа хэмжээтэй бол ампулыг түрхээд хоноход өглөө нь арьс чангарч, гөлгөр болсон харагддаг. Ердийн арьс арчилгааны бүтээгдэхүүнээс авдаг шим тэжээлээс хэт дахин илүү тэжээлийг эдгээр ампулаас авч, арьсныхаа гүнд нэвтрүүлэх боломжтой.

Харин мезотерапигийн ачаар арьс залуужуулан чангалах эмчилгээ хэр үр дүнтэй байдаг вэ? Арьсыг хэдэн насаар залуужуулах боломжтой вэ?

Залуужуулах мезотерапи хийлгэснээр юуны түрүүнд үрчлээ бүдгэрдэг, мөн арьсны өнгө жигд, гэрэлтсэн болдог. Ер нь арьс нь эрүүл, гэрэлтсэн болоод ирэхээр үйлчлүүлэгчид маань суурь крем ч түрхэхээ больж арьсаараа гайхуулахыг хүсдэг. Гүн суусан үрчлээсийг бүрэн арилгана гэдэг мэдээж худлаа зүйл л дээ. Учир нь тэр нь хүний нүүрний хөдөлгөөнөөс шалтгаалдаг. Та хэрвээ нүдээ үрчийлгэж инээдэг бол нүдний эргэн тойронд үрчлээс сууж л таарна. Хүний мимикийг зохицуулна гэдэг хэцүү. Тиймээс бид тэрхүү үрчлээсний харагдах байдлыг багасгаж, бүдгэрүүлэх л боломжтой юм. Бид мөн мезотерапигаас гадна Plasma Jet гэх лазерын аппаратаар үрчлээсийг арилгаж байгаа. Энэ аппаратыг бид энэ оны хоёрдугаар сард Европоос Азидаа анх удаа оруулж ирсэн юм. Бусад аппаратуудаас ялгарах гол зүйл нь хийгдэх үндсэн хоёр үйлчилгээтэй. Нэг нь нүдний унжсан арьсыг өргөж татах, нөгөөх нь гүн үрчлээс ба сорвийг бүдгэрүүлж нүхжилтийг багасгана. Хүмүүс нүдний унжсан арьсыг татуулах зорилгоор хагалгаанд ордог бол одоо тэгэх шаардлагагүй болж байгаа юм.

Le Beautique Clinic-ийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн мезотерапи эмчилгээний талаар ярилаа (фото 2)

Лазераар нүдний унжсан арьсыг чангалах нь бусад уламжлалт аргуудтай харьцуулбал ямар давуу талтай вэ?

Унжсан арьсыг мэсийн аргаар татуулаад давхраа оёулах нь үр дүнтэй ч 5-6 жилийн дараа арьс дахин унжиж, мэсийн хагалгаа дахин хийлгэх шаардлагатай болдог. Харин энэхүү аппаратын үйлчилгээг жилдээ нэг удаа хийгээд явахад арьс татагдаж чангардаг. Нэг удаа ороход ойролцоогоор 6 насаар залууждаг гэж хэлж болно. Гэхдээ лазер гэдэг нь мэдээж хатуу нөлөөтэй процедурын төрөлд орох тул бид үйлчлүүлэгчиддээ аль болох хамгийн оновчтой эмчилгээг, мезотерапитай хослуулан хийхийг зөвлөдөг. Шууд л арьсыг лазердахгүйгээр эхлээд процедурт бэлтгэж эмчилгээний үр дүн урт хугацаатай, арьс эрүүл байлгах үүднээс цогц эмчилгээ санал болгодог байгаа.

Таны хувьд арьсаа хэрхэн арчилдаг талаар хуваалцаач? Тусгай жор, нууц бий юу?

Миний арьс ерөнхийдөө нэлээн эмзэг. Хоёр жилийн өмнө л гэхэд юм гардаг, асуудалтай байсан. Би өөрөө Тосканигийн батганы эсрэг мезотерапи эмчилгээнд яваад арьсаа эмчилж авсан юм. Дөрвөн жилийн өмнөөс эмчилгээгээ эхлүүлж байсан ч сүүлийн хоёр жилд яг тууштай хийлгэснээр үр дүн маш сайн байсан. Ер нь эмч нар арьсаа түр хугацаанд мартчих гэж зөвлөдөг. Байнга, байнга анзаараад үр дүн хүлээгээд байх юм бол эмчилгээ үр дүнгүй, удаан байгаа мэт санагдаж эхэлдэг. Би ч эмчийн зөвлөгөөг дагаад арьсаа тоохгүй байж байгаад нэг өдөр харахад шал өөр болсон байсан. Хүмүүс ч бас анзаараад эхэлсэн. Эмчилгээ хийлгэснээс хойш ер нь батганы асуудалтай тулгарахаа больсон. Би гэхдээ эмзэг арьстай төдийгүй идэж уусан зүйлээсээ харшил авах хандлагатай учраас дээр дурдсан эмзэг арьсны Clinic Care бүтээгдэхүүнийг хэрэглэдэг юм. Ганц тусалж байгаа бүтээгдэхүүн гэх үү дээ. Арьсыг толигор, өнгөлөг байлгаж чаддаг. Мөн арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй мезотерапиг хоёр сардаа ч юм уу нэг удаа хийлгэдэг. Арьсаа гоё байлгая гэж хүсэж багаа хүмүүст хандаж хэлэхэд юуны түрүүнд арьсаа оройдоо маш сайн цэвэрлэж байхыг зөвлөх байна. Цэвэрлэхдээ мөн зөв цэвэрлэж занших хэрэгтэй. Эхлээд зөөлөн хэлбэрийн тосон цэвэрлэгээ, дараа нь усан цэвэрлэгээ гээд хоёр үе шаттай. Мөн орой болгон цаасан маск тавих нь арьсыг үргэлж чийгтэй, гэрэлтсэн байхад тусалдаг шүү.

Le Beautique эмнэлгийн цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу. Ямар шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

Бид мезотерапи, лазер гэх үндсэн үйлчилгээнүүдээсээ гадна Герман, Итали улсуудад үйлдвэрлэсэн боди филлерээр биеийн хүссэн хэсгийг хэлбэржүүлэх үйлчилгээг хийж байна. Мөн бид төрсөн эмэгтэйчүүдэд зориулсан бие арчилгааны тусгай хөтөлбөр гаргасны нэг нь биеийн арьс цайруулах Toskani Intimate Radiance серум юм. Тун удахгүй бид хөгшрөлтийн эсрэг, арьс нөхөн төлжүүлэх шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар бэлдэж байна.

Түүнчлэн бид жил бүр уламжлал болгон "Тэд хариуцлагатай гоо сайхныг сонгосон" уриан дор салбар бүртээ амжилттай яваа эмэгтэйчүүдийн төлөөллөөс Le Beautique брэндийн нүүр царайгаар 20 төлөөлөгч сонгон ажиллаж байгаа нь эмэгтэйчүүдийн гоо сайхандаа хандах хандлага, хариуцлагыг улам бүр нэмэгдүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Le Beautique брэндийн нүүр царай болох дараагийн төлөөлөгчдөө 2020 оны гуравдугаар сард сонгох болно.

Le Beautique Clinic-ийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн мезотерапи эмчилгээний талаар ярилаа (фото 3)

Le Beautique Clinic эмнэлэг

Утас: 77447079     Хаяг: Хан-Уул дүүрэг, UB Town хотхоны баруун хойд хэсэгт Le Beautique Clinic

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх