Хайх

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна

Оросын нүүр хувиргагчид өвөрмөц будалтууд санал болгож байна

Text: Buro.Mongolia


АЛИСА КАЗАКОВ

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 1)

Би шинэ жилийн баярын үдэш тав тухтай байхыг эрхэмлэдэг. Түүнчлэн баярт бэлдэж байгаа гэх нэрийдлээр олон цагийг нүүр будалтдаа зарцуулах дургүй. Учир нь хэрэгжүүлэхэд хялбар нүүр будалт ч гэсэн үр дүнтэй, сайхан харагдаж болдог юм. Жишээ нь, миний санал болгох будалт бол хийж байх явцдаа ямар ч үе шат дээр нь зогссон ялгаагүй сайхан харагддаг давуу талтай.

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 2)

Хийх аргачлал

1. Сормуус хоорондын хэсгийг хар өнгийн харандаагаар будаж, нүдний эргэн тойронд өө дарагч түрхэн судас болон нөсөө толбоо далдална.

2. Дээд зовхиндоо алтлаг өнгийн тень аль болох өргөн тавьж, ирмэгүүдийг нь багсаараа сайн уусгана.

3. Саагаа дээд болон доод зовхин дээрээ тавихдаа төв цэгээс нь эхлэн бусад хэсэгт тараах байдлаар будна. Дараа нь жижиг ширхэгтэй саагаа дээрээс нь давхарлах боломжтой.

4. Нарийн контураар нүдний төгсгөл болон урд хэсгийг будна.

5. Сормуусаа будна. Мөн дээрээс нь ширхэглэж наадаг хиймэл сормуус ашиглах боломжтой. Ингэхдээ цавууг чихний хөвөнгөөр болгоомжтой тавихыг зөвлөе.

Ашиглагдах бүтээгдэхүүнүүд

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 3)

Тень- Water Eyeshadow, Kiko Milano

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 4)

Саа- Sparkles Sand, Krygina Cosmetics

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 5)

Крем- Face & Bode foundation, Dior Backstage, Dior


АНЯ КОЧЕРГИНА

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 6)

Би шинэ жилийн нүүр будалтаа хийхдээ ямар нэг дүрэмд хязгаарлагддаггүй. Миний арга барил жил бүр л хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэр ч утгаараа будалтууд маань зарим үед даруухан хэв маягтай, саармаг, харин заримдаа гял цал болдог. Учир нь би нүүр будалтыг удаан тогтоцтой, бүрдүүлсэн төрхтэй зохицсон бөгөөд хүнийг өөртөө итгэлтэй болгодог байхад хангалттай гэж боддог.

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 7)

Хийх аргачлал

1. Суурь кремээ түрхээд, хөмсгөө зориулалтын гелээр хэлбэржүүлнэ.

2. Суурин дээрээ гялалзсан пүдр түрхэж, хүйтэн туяатай хайлайтер тавина.

3. Дээд зовхио саарал тениэр будаж, хавтгай багсаар тараана.

4. Давхрааны дээд болон хөмсөгний доод хэсэгт саагаа түрхэнэ.

5. Өнгөгүй, гялалздаг өнгөлөгчөөр уруулаа өнгөлнө.

Ашиглагдах бүтээгдэхүүнүүд

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 8)

Тень- Eyeshadow Perfect Shine, LIC

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 9)

Хайлайтер- How many carats?!, Fenty Beauty

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 10)

Зориулалтын цавуутай саа- Angel, Isidalibra


ЕЛИЗАВЕТА ЗЕЛЕНОВА

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 11)

Энэ жилийн баярын арга хэмжээнүүд урьд урьдынхаасаа цомхон болно гэж таамаглаж байгаа ч, би хувьдаа шинэ жилийнхээ уур амьсгалыг алдахгүй байхыг төлөвлөж байна. Энэ удаагийн бүрдүүлсэн төрх маань гоёмсог бөгөөд хэрэгжүүлэхэд хялбар болсон байгаа.

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 12)

Хийх аргачлал

1. Нүүрний крем, өө дарагч ашиглан хөнгөхөн бөгөөд гялалзсан суурь тавина.

2. Нүдний будгийн тогтцыг уртасгах үүднээс өө дарагчаа зовхин дээрээ түрхэнэ.

3. Дээд зовхио тоор жимсний улбар шар өнгийн тениэр будаж, урд хэсгийг нь хайлайтераар будна.

4. Улаан өнгийн контур ашиглан нүдээ будна. Ингэхдээ артист маань Krygina Cosmetics брэндийн хоёр төрлийн өнгийг хооронд нь хольж ашигласан байна. Түүнчлэн контурын оронд уруулын будаг ашиглах боломжтой бөгөөд жишээ нь, Jeffree Star-ын бүтээгдэхүүн нь зовхинд аюулгүй юм.

Ашиглагдах бүтээгдэхүүнүүд

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 13)

Пигмент- Concrete Mandarin, Krygina Cosmetics

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 14)

Бронзер-Хайлайтер Lost in Amalfi, Kiko Milano

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 15)

Крем- The Healthe Foundation, Physician's Formula


МАРИЯ ГОНЧАРОВА

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 16)

Гэрэл анивчсан шөнийн хот, бүрхэг тэнгэр болон тод галын дөл надад баяр баясгалан төрүүлдэг тул нүүр будалтын санаагаа би төвөггүй олсон. Ингэхдээ нүдний будалтыг энгийн бөгөөд үдэшлэгт тохирох талаас нь бодож хийсэн.

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 17)

Хийх аргачлал

1. Шовх үзүүртэй хар өнгийн харандаагаар сормуус хоорондын хэсгийг будаж контураа зурна.

2. Нүдээ нээсэн чигт нь давхрааныхаа дээд хэсэгт зураг дээр харуулсан шиг нарийн зураасыг зурж, төгсгөлийг нь контуртайгаа холбоно. Харандаагаа чанга даралгүйгээр олон удаа давхарлаж өнгийг нь тодруулах илүү үр дүнтэй билээ.

3. Зурсан хүрээнийхээ дотор талыг гелэн суурьтай саагаар будаж, сормуусаа будна.

Ашиглагдах бүтээгдэхүүнүүд

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 18)

Гелэн суурьтай саа- Queridos glitters

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 19)

Харандаа- Zodiaque Saturne En Capricorne, Vivienne Sabo


Бидний зүгээс санал болгох бусад будалтууд

Наалт болон шигтгээ

Энгийн, өдөр тутмын будалт дээрээ гоёмсог стикер, шигтгээ наах төдийд л гоёлын нүүр будалт бий болдог. Ингэхдээ дээд зовхи, хамар, нүдний эхлэл хэсэг гээд дуртай газраа, өөрсдийн сонирхолдоо тааруулан төрхөө бүрдүүлээрэй.

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 20)
Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 21)

Металлик смоки

Смоки будалт гэхээр л хар, бор өнгөөр будах нь ард хоцорчээ. Оронд нь хүйтэн туяатай гүн цэнхэр, нил ягаан гэх мэт өнгөнүүдээс сонгож шинэ жилийн өнгө аястай будалт хийгээрэй. Нүдний будгийг илүү тогтоц сайтай болгох үүднээс өө дарагч эсвэл праймер ашиглаж, харин тениэ нягтрал сайтайгаас нь сонгож, завсар гаргалгүй будахыг зөвлөе.

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 22)
Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 23)

Маш их саа

Энэхүү будалтын амин сүнс нь оргилуун дарсны өнгөтэй саа юм. Тус будалтад нүүрний суурь чухал үүргийг гүйцэтгэх болно. Тодруулбал, хацар өнгөлөгчөөр хацрынхаа ясыг тодруулж, арьсныхаа өнгөтэй тохирсон крем ашиглан, бүдэг өнгийн будгаар уруулаа өнгөлөөрэй.

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 24)
Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 25)

Holographic нүүр будалт

Яг л усан будгаар зурсан уран зураг шиг харагдах уг будалт нь хэрэгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй нь байх болов уу. Гэсэн ч бид үйл явцыг аль болох хөнгөвчлөх зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Нэгдүгээрт, энэ нь таны эхний оролдлого бол хоёроос дээш өнгө ашиглахгүй байхыг зөвлөе. Хоёрдугаарт, гэгээлэг өнгийн тень дээр тод өнгийн тень давхарлах зарчмыг баримтлаарай.

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 26)
Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 27)

Цагаан өнгө

Минималист хэв маягийг эрхэмлэгчид цагаан өнгийн контурыг анхааралдаа аваарай. Ийм контураар дээд, доод зовхи, нүдний эхлэл, төгсгөл гээд бүхий л хэсэгт бүтээлч будалт хийж болох билээ.

Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 28)
Энэ шинэ жилээр ямар будалт хийх вэ?: Мэргэжлийн артистууд зөвлөж байна (фото 29)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх