Хайх

“House of Gucci” киноны гол дүр Леди Гагагийн нүүр будалтыг туршицгаая

“House of Gucci” киноны гол дүр Леди Гагагийн нүүр будалтыг туршицгаая

Леди Гагагийн өвөрмөц нүүр будалтыг хэрхэн дуурайх вэ?

Text: Buro.Mongolia


Энэ оны арваннэгдүгээр сарын 24-нд нээлтээ хийхээр товлосон Ридли Скоттын "House of Gucci" кино зөвхөн загварын салбар төдийгүй дэлхий нийт дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Тэр дундаа Патриция Режиани болон Маурицио Гуччигийн дүрүүдийг бүтээсэн Леди Гага, Адам Драйвер нарын галзуу загварлаг төрхүүд нь олныг алмайруулж, өмссөн хувцаснаас нь эхлээд нүүр будалт нь ч хүртэл сүүлийн үеийн гол ярианы сэдэв болж байна.

Хоёр минут орчим үргэлжлэх киноны албан ёсны трейлерт Леди Гага үзэсгэлэнт Итали эмэгтэйчүүдийн гялалзсан ретро дүр төрхийг харуулсан юм. Тухайлбал, тод өнгийн хурц хэлбэртэй хөмсөг, доод зовхины будаг нь бага зэрэг арилсан байдал, сувдан гялбаатай тод уруулын будаг зэрэг зүйлс гарцаагүй нэгэн цагт Итали эмэгтэйчүүдийг илэрхийлдэг байжээ. Мөн “House of Gucci” бүтээлд Леди Гагагийн нүүрийг будсан мейкап артист Сара Таногийн хэлснээр эдгээр элементүүд нь Италийн сонгодог, дур булаам дүр төрхийг илтгэх бөгөөд 80 болон 90-ээд оны үеийн алдарт Изабелла Росселлини, София Лорен нарыг санагдуулах байна.

Сонирхуулахад, тус кинонд Леди Гагагийн нүүр будалтыг зөвхөн түүний өөрийн Haus Laboratories гэх гоо сайхны брэндийн бүтээгдэхүүнүүдээр хийжээ.

Патриция Режианигийн нүүр будалтад “Eye-dentify kohl” нүдний харандаа, “Liquid” контур, “RIP”, “Le Monster” уруулын харандаанууд болон “Head Rush” хацар өнгөлөгчийг ашигласан байна.

“House of Gucci” киноны гол дүр Леди Гагагийн нүүр будалтыг туршицгаая (фото 1)
“House of Gucci” киноны гол дүр Леди Гагагийн нүүр будалтыг туршицгаая (фото 2)
“House of Gucci” киноны гол дүр Леди Гагагийн нүүр будалтыг туршицгаая (фото 3)
“House of Gucci” киноны гол дүр Леди Гагагийн нүүр будалтыг туршицгаая (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх