Хайх

Хөмсөг будалт: Бүтээгдэхүүний сонголт болон будах аргууд

Хөмсөг будалт: Бүтээгдэхүүний сонголт болон будах аргууд

Төгс байдалд хязгаар үгүй

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Гоо сайхны брэндүүдийн цуглуулгад хөмсөг засварлах бүтээгдэхүүнүүд улам их орох боллоо. Харандаа, хөмсөгний будгаас эхлээд бүхэл бүтэн цогц өнгөтэй будаг хүртэл байна. Бид шалгарсан шинэ бүтээгдэхүүнүүдийг сонгож, мэдлэгтэй хүмүүстэй энэ талаар ярилцлаа

Юуны түрүүнд хөмсгийг тусгай сойзоор самнах хэрэгтэй. Үүний ачаар ямар газар болон ямар өнгөөр аль хэсгийг тодруулахаа ойлгоно. Ямар хэрэгсэл сонгох нь таны сонголт. Жирийн харандаа, зориулалтын бэхэн будаг, өнгөтэй гель, лайнер, лаван тодруулагч эсвэл тень аль нь ч байж болно.  Хамгийн гол нь сонгосон өнгө тань хөмсөгний үсний өнгөтэй болон арьсны тань өнгөтэй тохирч байх нь чухал. “Төгс хөмсөг зурахад хатуу үстэй, налуу бийр тусална. Үүнд зориулсан хамгийн алдартай бүтээгдэхүүн бол харандаа, мөн тень юм. Түүнчлэн өнгөтэй гелэн будгууд сайн үнэлэгддэг шүү” хэмээн оросын MAC-ийн тэргүүлэх нүүр хувиргагч Катерина Пономарева зөвлөж байна.

Харандаа тень хоёр хамгийн шалгарсан сонгодог хувилбарууд юм. Өнгөө тааруулан сонгоход хялбар, амархан уусдаг бас бусдаасаа арай илүү төрөлхийн харагддаг. Brow Bar Moscow салоны нүүр хувиргагч Маринагийн зөвлөснөөр “Хөмсгөнд сайхан өнгө хэлбэр оруулахад хамгийн эвтэйхэн хэрэгслүүдийн нэг нь харандаа. Миний хувьд Charlotte Tilbury-гийн Brow Lift Gracek хэрэглэдэг. Нэгдүгээрт харандаа нь аясаар хэрнээ боломжийн хатуу учир тогтоц нь сайн байдаг. Энэ нь хайлж урсахгүй, халтайхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Налуу ирмэгтэй хэлбэр нь төгс будахад яг тохирдог. Харандаа хэрэглэхдээ би эхлээд хэлбэрийг гаргачихаад дараа нь зөөлөн хөдөлгөөнөөр хөмсгийг дүүргэж буддаг. Хоёрдугаарт өнгөний олон сонголт нь надад таалагддаг. Цайвраас авахуулаад хамгийн бараан хөмсөгтэй охид бүгд өөрсдөдөө тохирсон өнгийг олж чадна.”

Арай илүү уран хөмсөг будахад сүүлийн үед эрэлттэй байгаа тодруулагчийг сонгоорой. Тогтоц нь маш сайн тул бусдаасаа давуу. Тэгээд ч лаван бүтэцтэй тодруулагч хэрэглэхэд хөмсөгний үснүүд хэлбэрт орж, хэрэгтэй чиглэлд налдаг. Түүнчлэн өнгөтэй гелиүд их сайн.  Эдгээр өнгө нэмж бас үсийг хэлбэрт оруулж өгдөг.

Хөмсөг будалт: Бүтээгдэхүүний сонголт болон будах аргууд (фото 1)

“Хөмсгөө гол хэсгээс нь эхэлж зураарай. Нумарсан хэсгийг тодруулах нь маш чухал. Дараа нь эхлэл хэсэг уруу шилжиж, харин өнцгийг нь сүүлд будаж дуусгаарай. Эртнээс хүсэж буй хэлбэрээ нүдэндээ дүрсэлж, тэрнийхээ дагуу тэгш хэмийг баримтлан зураарай. Хэрвээ танд арай өөр өнгөтэй юм уу тод будчихсан мэт санагдаад байвал тунгалаг гелэн будгаар хөмсгөө нэг самнаарай. Ингэснээр та илүүдэл будгийг арилгахдаа хэлбэрээ эвдэхгүй” хэмээн манай эксперт Катерина Пономарева зөвлөж байна.

Хөмсгийг утас шиг нарийхан болгох хэрэггүй гэдгийг санаарай. Тийм хэлбэр нь сайхан харагдахаа болиод удаж байгаа бөгөөд зохидог хүн ч бараг байдаггүй. “Миний хувьд төгс хөмсөг ямар байх ёстойг ойлгохын тулд маш их хугацаа зарцуулсан. Дунд сургуульд би толины өмнө олон цагаар сууж хөмсгөө маш нарийхан зураас болтол нь зулгаадаг байсан. Гэхдээ “Хайрын түүх” киноны жүжигчин Эли МакГроугийн өргөн хөмсгийг хараад бүх юм өөрчлөгдсөн. Хүн хөмсөгнийхөө төрөлх хэлбэрийг өөрчлөхгүй хадгалах хэрэгтэйг тэгэхэд л ойлгосон юм” гэж  Bobbi Brown Cosmetics-ийн үүсгэн байгуулагч ярьж байна.

Хөмсөг будалт: Бүтээгдэхүүний сонголт болон будах аргууд (фото 2)
“Хөмсөгнийхөө хамгийн өргөн хэсгээс будалтаа эхлээд өнцөг үрүү нь үргэлжлүүл. Өнгөний шилжилт нь өтгөрөх ёстой. Өргөн хэсэг нь хамгийн цайвар, нумарч буй хэсэг нь бага зэрэг цайвар, үзүүр нь илүү хамгийн тод болох ёстой. Хөмсгөө будахад зориулан сонгож авсан өнгө үснээс тань арай бараан байвал будаагүй, төрөлхийн юм шиг үзэсгэлэнтэй харагдана. Өнгөө уусгахын тулд нэг өнцөгтөө сойзтой харандаа сонгох хэрэгтэй. Харандаагаар хөмсгөө бүхлээр нь будаж дараа нь сойзоор уусгаж самнах нь зөв” хэмээн  Brow Up! Сүлжээ салоны нүүр хувиргагч Наталья Королева зөвлөж байна.

Хөмсөг будалт: Бүтээгдэхүүний сонголт болон будах аргууд (фото 3)

цааш үзэх