Хайх

Хүйтний улиралд нүүрээ будахдаа юун дээр анхаарах вэ? Мэргэжилтнүүд хариуллаа

Өвлийн нүүр будалтын онцлог

Text: Buro.Mongolia


Арьс арчилгаа болон нүүр будалтыг цаг уурын нөхцөл байдалдаа тааруулан хийх ёстой. Өвөл юун түрүүнд зөв бүтээгдэхүүн сонгож арьсны хуурайшилт, гуужилт, тууралтаас зайлсхийх хэрэгтэй. Мэргэжлийн нүүр будалтын артистууд эдгээр болон бусад энгийн бөгөөд үр дүнтэй аргуудаас хуваалцлаа.


Чийгшүүлэгчтэй крем ашигла

Хүйтний улиралд нүүрээ будахдаа юун дээр анхаарах вэ? Мэргэжилтнүүд хариуллаа (фото 1)

Өвлийн хүйтэн, хуурай салхинаас үүдэн арьс чийгшлээ алдаж улмаар хялгасан үрчлээс үүсдэг сөрөг үр дагавартай билээ. Тиймээс хүйтний улиралд арьсны өнгийг жигд харагдуулж, чийгээ алдахаас сэргийлэх өтгөн бүтэцтэй, чийгшүүлэх орцтой кремнээс сонгох шаардлагатай. “Өвөл усан суурьтай крем хэрэглэх нь арьсыг хуурайшуулдаг тул зайлсхийгээрэй. Эсвэл кремээ чийгшүүлэгч тостой хольж хэрэглэх боломжтой” хэмээн Annbeauty-ийн үүсгэн байгуулагч, бүтээлч захирал Анна Карташова хэллээ.


Тосон бүтэцтэй хацар өнгөлөгч

Хүйтний улиралд нүүрээ будахдаа юун дээр анхаарах вэ? Мэргэжилтнүүд хариуллаа (фото 2)

Өвөл тосон бүтэцтэй хацар өнгөлөгч хэрэглэх шаардлагатай бөгөөд энэ нь кремнээс гадна арьсны давхар хамгаалагч болдог. Харин өнгөний хувьд хүйтэнд хацар байгалиасаа ягаан туяатай болдог тул аль болох бүдэг өнгөөс сонгоорой. Тус сэдвийн дагуу мейкап артист Анна нь “Өвлийн нүүр будалтын алгасаж болохгүй хэсэг бол хацар өнгөлөгч билээ. Энэ нь будалтыг илүү сэргэг харагдуулдаг юм. Харин зөв бөгөөд гоёмсог үр дүнд хүрэхийн тулд ягаан суурьтай өнгөлөгчөөс сонгоорой” хэмээн зөвлөсөн юм.


Уруулдаа нэгээс дээш бүтээгдэхүүн ашигла

Хүйтний улиралд нүүрээ будахдаа юун дээр анхаарах вэ? Мэргэжилтнүүд хариуллаа (фото 3)

Өвлийн арьс арчилгааны хамгийн их анхаарал шаарддаг хэсэг бол уруул юм. Уруулын арьс нимгэн тул хүйтэн салхинд чийгшлээ хормын дотор алддаг ба арчилгааг алгасахад хуурайшиж, хуулрах үр дагавартай байдаг. Тиймээс эхлээд өтгөн бальзамаар сууриа тавьсны дараа уруулын будгаа түрхэж, дээрээс нь өнгөгүй өнгөлөгчөөр давхарлах хэрэгтэй.

“Өвөл тосон, матт, гялалздаг гээд ямар ч төрлийн уруулын будгаас сонгох боломжтой. Харин тогтмол хуурайших хандлагатай бол тосон бүтэцтэйгээс хэрэглээрэй” гэж Romanovamakeup-ын үүсгэн байгуулагч, артист Ольга Романова онцоллоо. Мөн тэрээр арчилгаан дээр анхаарч шөнийн маск, патч тавьж, гуужуулах хэрэгтэйг хэлсэн бөгөөд уруулын арчилгааг шөнө, унтахын өмнө эсвэл гадагш гарахаас 15-20 минутын өмнө хийх нь илүү үр дүнтэй болохыг сануулсан юм.


Зөв өнгөтэй тень сонго

Хүйтний улиралд нүүрээ будахдаа юун дээр анхаарах вэ? Мэргэжилтнүүд хариуллаа (фото 4)

“Өвөл байгаль, хүрээлэн буй орчин бүхэлдээ саарал туяатай болчихдог. Энэхүү өнгө нь арьсан дээрх өө сэвийг тодруулж, царайг ядруу харагдуулдаг тул гэрэлтүүлгийн хувьд хамгийн тохиромжгүйд тооцогддог юм. Тиймээс нил ягаан өнгийн суурьтай саатай будгаас эсвэл саарал, нил ягаан өнгийн туяатай тэниэр будаарай. Нил ягаан өнгө төрхийг илүү зөөлөн харагдуулдаг ач холбогдолтой” гэж Анна зөвлөлөө. Харин контурын талаар “Хэрэв таны өдөр тутмын будалтын чухал хэсэг нь контур бол хар өнгөөс аль болох зайлсхийгээрэй. Эсвэл хар өнгийн атлаа матт биш тосон бөгөөд гэрэл ойлгодог байх юм бол тохиромжтой. Харин илүү сонирхолтой нүүр будалтыг туршиж үзэх бол хүйтэн туяатай ягаан өнгийн контураар будаарай” хэмээн онцолсон юм.


Нүүрний будгаа арилгахдаа

“Өвөл нүүрний будгаа арилгахдаа маш болгоомжтой хандах шаардлагатай. Бид өтгөн бүтэцтэй бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг тул эхлээд будаг арилгагч сүүн шингэн эсвэл тосоор арилгана. Учир нь эдгээр бүтээгдэхүүн нь будгийг маш сайн арилгахын сацуу хуурайшуулдаггүй онцлогтой. Харин арай нимгэн будалтыг мицелляр усаар арилгах боломжтой. Мэдээж араас нь хөөсөн цэвэрлэгчээрээ угаана. Цэвэрлэгчийн хувьд илүүдэл себумыг буюу тослогийг арилгадаг гелэн бүтэцтэйг би зөвлөхгүй. Энэ нь арьс хуурайшиж, гуужиж, цаашлаад эмзэгшүүлдэг сөрөг нөлөөтэй байдаг” - хэмээн Annbeauty-ийн үүсгэн байгуулагч, бүтээлч захирал Анна Карташова зөвлөсөн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх