Хайх

Контур зур, ногоон тениэр буд, шигтгээ наа. Гэхдээ доод зовхин дээрээ.

Контур зур, ногоон тениэр буд, шигтгээ наа. Гэхдээ доод зовхин дээрээ.

Туршиж үзэх шинэ тренд

Text: Buro.Mongolia


Сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт шинэлэг аргачлал, этгээд техникүүд ихээр нэвтэрч, мэргэжлийн нүүр будалтын артистууд, гоо сайхны блогерууд төрөл бүрийн будалтууд танилцуулан бид бүхнийг гайхшруулсаар байна. Тэгвэл тэд бас нэгэн сонирхолтой аргачлалыг хэрэгжүүлээд эхэлсэн нь доод зовхины будалт юм. Ингэснээр будалт хийхдээ зөвхөн дээд зовхин дээр бүх анхаарлаа чиглүүлдэг байсан бидний уламжлалт хэв маяг эвдэгдэж байна.

Доод зовхи будах аргачлал нь хавар-зун 2022 загварын долоо хоногийн үндсэн чиг хандлагуудын нэг байв. Del Core брэндийн загварын шоун дээр ногоон, цэнхэр өнгөтэй доод зовхины будалтыг (эдгээр өнгөнүүд нь Versace брэндийн хавар-зун 2022 шоунаас улбаалан эргээд моданд орсон) танилцуулсан билээ. Уг будалтыг гүйцэтгэхдээ цэнхэр, ногоон өнгөнүүдийг хооронд нь уусгаж, нойтон эффекттэй үсний засалттай хослуулснаар орчин үеийн “лусын дагинын” төрхийг бүрдүүлсэн байлаа.

Уг чиг хандлага нь зөвхөн тениэр хязгаарлагдахгүйг Simone Rocha загварын ордны хавар-зун 2022 цуглуулгын танилцуулгаас харж болно. Брэндийн нүүр хувиргагчид цэнхэр, улаан, хөх өнгийн контур ашиглажээ. Харин Daniela Gregis нэг ч биш, хоёр ч биш, бүр гурван давхар зураастай нүдний будалтыг танилцуулсан билээ. Тиймээс та энэхүү будалтыг туршиж үзэхдээ гол нь бүтээлч байдлаар хандах хэрэгтэй юм. Харин илүү баярын уур амьсгалтай будалтын санааг Etro-ийн хавар-зун 2022 шоунаас аваарай.

Контур зур, ногоон тениэр буд, шигтгээ наа. Гэхдээ доод зовхин дээрээ. (фото 1)
Del Core хавар-зун 2022
Контур зур, ногоон тениэр буд, шигтгээ наа. Гэхдээ доод зовхин дээрээ. (фото 2)
Simone Rocha хавар-зун 2022
Контур зур, ногоон тениэр буд, шигтгээ наа. Гэхдээ доод зовхин дээрээ. (фото 3)
Daniela Gregis хавар-зун 2022
Контур зур, ногоон тениэр буд, шигтгээ наа. Гэхдээ доод зовхин дээрээ. (фото 4)
Etro хавар-зун 2022

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх